БНСУ-ын ХАМГИЙН ШИЛДЭГ их сургууль/2019он/, Соүлийн үндэсний их сургууль

БНСУ-ын ХАМГИЙН ШИЛДЭГ их сургууль/2019он/, Соүлийн үндэсний их сургууль
БНСУ-ын нийслэл "Соүль" хотод 2019оны байдлаар үйл ажиллагаа явуулж буй их дээд сургуулиудын элсэлтэнд бүртгүүлэгчдийн тоо болон элсэлтийн сонгон шалгаруулалтын өрсөлдөөн зэргийг харгалзан үзэж "Рейтинг"-ийг тогтоосон байна. 
Энэхүү шалгаруулалтын дүнд өндөр оноо авч хамгийн өндөр "Ретинг"-тэй сургуулиар шалгарсан 12 их сургуулийг цувралаар танилцуулж байна.  
Соүлийн үндэсний их сургууль(서울대학교) : 

SNU (Seoul National University) нь 1946 онд байгуулагдсан ба Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй их сургууль аж. 

Сөүлийн үндэсний их сургууль 40 орны 700 гаруй  эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд Пенсильванийн их сургуультай  оюутан солилцоо хийдэг аж. 

Уг их сургууль нь 16 коллежийн 2015 оны байдлаар 27,986 оюутантай хэмээн мэдэгджээ. Номын сан нь Гванаг хотхонд байрладаг ба 2009 оны байдлаар 4 сая гаруй номтой байсан бол одоо ч үүнээс өссөн нь тодорхой. 

 

Мөн "СУИС Музей" болон "СУИС-ийн урлагийн музей" гэсэн хоёр музейтэй. Дэлхийн шилдэг 100 их сургуулиас 2016 оны байдлаар 35 дугаар байранд бичигдэж, Азидаа 10 дугаар байранд орж байжээ. 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.