БНСУ-ын ХАМГИЙН ШИЛДЭГ их сургууль/2019он/, "Курёо" их сургууль
Өнөө үед хүүхэд залуус зөвхөн Европ, Америк зэрэг барууны хүчирхэг орнуудад л дэлхийн стандартад нийцсэн дээд боловсрол эзэмшиж болно гэдэг ойлголтоос татгалзах болоод байна.
орнуудын боловсролын чанар эрс өсөөд байна.
БНСУ-ын засгийн газар нь 2004онд арван жилийн дотор өөрсдийн дотоодийн их дээд сургуулиудад 100,000 гадаад оюутан суралцуулах зорилт тавин ажилласан бөгөөд 2019 оны байдлаар 182 орны 100,000 гаруй оюутан суралцаж байна.
төдийгүй, дэлхийн шилдэг их дээд сургуулиудын тоонд маш дээгүүр үзүүлэлттэй болсон юм. Жишээлбэл, жил бүр уламжлал болгон гаргадаг “Дэлхийн шилдэг их дээд сургуулиуд”-ын жагсаалтанд 2016 оны байдлаар “Сөүлийн үндэсний их сургууль” 35 дугаар байранд жагссан бөгөөд Азидаа 10 дугаар байранд бичигджээ. Үүнээс гадна "KAIST", "Пухан" Шинжлэх ухаан технологийн их сургууль болон ‘Korea’ их сургуулиуд дэлхийд топ 100-д багтаж байгаа юм.
Энэхүү сургууль нь бусад их сургуулиудтай нь харьцуулахад маш алдартай бөгөөд олон түмний дунд боловсорлын чанар сайн хэмээн алдаршжээ.
Сургуулийн цар хүрээ нь маш өргөн, 16 салбар сургууль, 81 тэнхимтэй ажээ. 2005 оны 5-р сарын 5-нд "Кorea" Их Сургууль нь 100 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлжээ.
Дэлхийн шилдэг их сургуулиудын 2016-2017оны жагсаалтанд 98 дугаар байранд орсон бөгөөд Азидаа 16-д жагсдаг. Улс төр, эдийн засаг, химийн инженерчлэл болон олон улсын харилцааны хөтөлбөрүүд нь дэлхийн топ 50-д багтдаг бөгөөд 245 байгууллагатай хамтын ажиллагаатай гэнэ шүү.
Өмнөд Солонгосын салбар салбартаа манлайлагч маш олон алдартай эрхэмүүд "Korea" Их Сургуулийг төгссөн байдаг бөгөөд үүний дотор Өмнөд Солонгосын 10 дахь ерөнхийлөгч "И Мён Баг" (Lee Myung Bak), 34 дэх Соүл хотын захирагч "У Сэ Хүн"(Оh Sehoon) нар багтдаг байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.