Өмнөд Солонгост суралцаж буй гадаад оюутнуудын тоогоор Монгол улс гуравдугаарт бичигджээ
Өмнөд Солонгосын Олон Улсын Боловсролын Үндэсний Хүрээлэн тус улсад суралцаж байгаа гадаад оюутнуудын тоо 2019 онд 18.8 хувиар өссөн
Нийт 123,858 гадаад оюутан суралцаж байгаа нь өмнөх оноос 20,000-аар өссөн тоо гэнэ. Тэдгээрийн 72,032 нь дипломын боловсрол олохоор суралцаж байгаа юм.
Оюутнуудын тоогоор Хятад 68,184 (55.1 хувь), Вьетнам 14,614 (11.8 хувь), Монгол 5,384 (4.3 хувь) эхний гурван байрыг эзэлжээ. Араас нь Япон, АНУ, Узбекистан, Тайвань, Франц, Индонез, Малайз жагссан байна.
Гадаад оюутнуудын 58 хувь нь Сөүл болон түүний орчмын хотуудад суралцаж байгаа ажээ. Бакалаврын оюутнуудын 69 хувь, магистрын оюутнуудын 71 хувь нь нийгмийн ухаанаар суралцаж үлдсэн нь инженер, байгалийн ухаанд суралцаж байгаа гэнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.