СОЛОНГОСТ СУРАЛЦАХ ШАЛТГААН

СОЛОНГОСТ СУРАЛЦАХ ШАЛТГААН

Сүүлийн үед оюутан залуус, залуу үеийнхэн гадаадад мэргэжил дээшлүүлэн суралцах хүсэл сонирхол нь ихсэж байгаа. Ялангуяа БНСУ-ыг зорих нь ихсэж байгаатай холбогдуулан БНСУ-д сурах давуу талуудыг хүргэж байна. Давуу талуудыг үндсэн 7 хүчин зүйлд хуваан бичлээ.

#1 Таатай суралцах орчин

БНСУ их дээд сургуулиуд нь оюутнуудын сурах орчин аюулгүй байдал болон хичээл хийх орчинг бүрэн хангасан байдаг. Нэг ёсондоо сургуулийн кампус дотор суралцаж буй оюутнуудын бүх хэрэгцээг нэг дор байдаг. Дэлгүүр, номын сан, спортын байгууламжууд (Усан спорт, фитнес, заал, хөлбөмбөгийн талбай гэх мэт), амралт чөлөөт цагаа өнгөрөөх байгууламжууд бүгд кампус дотроо байрладаг.

Жишээ нь: Конкүк их сургуулийн кампусын зураг

#2 Сурангаа ажиллах боломжтой

Солонгос улсад суралцах бас нэг давуу тал нь сурахын зэрэгцээ ажил хийн өөрийн амьжиргааны зардал болон цаашлаад сургалтын төлбөрөө ч хийх бүрэн боломжтой. Хэрвээ та хэлний бэлтгэлд суралцаж байгаа бол 6 сарын дараа албан ёсны эрхээ аваад ажиллах боломжтой. Солонгос улс нь үйлдвэржилт, үйлчилгээ хөгжсөн учраас ажлын байр ихтэй орон юм. Зарим сургуулиуд нь оюутнууддаа албан ёсны ажлын байранд санал болгодог. Их сургуулын үндсэн ангиа төгссөний дараа БНСУ-д албан ёсоор ажиллах боломжтой.

#3 Гэр бүлтэйгээ хамт суралцах

Солонгос улсын их сургуульдаа үндсэн буюу бакалавр, магистр, болон докторийн ангидаа элсэн ороод 6 сарын дараачаас дагалдан виз мэдүүлэх эрхтэй болдог. Дагалдан визээр аав, ээж, нөхөр, хүүхэдтэйгээ хамт БНСУ-д хамт аж төрөх боломжтой юм.

#4 Өөрийн карьераа дээшлүүлэх

Их сургуулийн үндсэн анги буюу бакалавр, магистр болон доктороо төгсөөд Солонгос улсдаа ажиллах боломжтой 2 жилийн хугацаатай визний эрх нээгддэг. БНСУ-д SamsungLGHyundai, SK гэх мэт дэлхийн хэмжээний том байгуулгуудтай орон учраас төгсөөд эдгээр байгуулгуудад ажиллаж туршлага хуримтлуулах боломж нээгдэх юм.

Samsung Group нь 210 тэрбум ам.долларын үнэлгээтэй 320 гаруй мянган ажилчидтай.

#5 Өндөр хөгжилтэй орны соёлоос суралцах

Солонгос орон нь аугаа их соёл уламжлал, түүхтэй улс орон юм. Жилдээ Солонгос улсад аялахаар 2018 оны байдлаар 29 сая гаруй жуулчин хүлээн авдаг орон юм. Та Солонгос улсад суралцсанаар гадаад болон Солонгос орны соёлтой танилцан соёлд суралцан, хүмүүстэй харилцах зэрэг хувь хүний зүгээс төлөвших боломжтой.

Bukchon Hanok Village (북촌한옥마을) нь 100 гаруй уламжлалт байшингаас бүтдэг

#6 Өндөр төвшины боловсрол эзэмших

Солонгос улс нь Ази тивдээ болон дэлхийд боловсролын чанараа тэргүүлэгч орны жагсаалтад багтдаг орон юм. Жилдээ Солонгос улсад 120 гаруй мянган гадаад суралцагч Солонгос орныг зорин суралцдаг энэ тоо жил болгон дунджаар 20 гаруй хувийн өсөлттэй байгаа нь Солонгос улсын боловсролын төвшинг хэр үнэлж байгааг харж болно. Сургалтын төлбөрийн хувь Америк болон Европын орнуудтай харьцуулахад хямд төлбөр учраас дэлхий төвшний чанартай боловсролыг хямд эзэмших боломж танд байна.

KYUNG HEE UNIVERSITY их сургуулийн Солонгос болон олон улсын оюутнууд

#7 Чөлөөт цагаа үр бүтээмжтэй өнгөрөөх

Бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад харьцангуй хямд өртөгтэй орон учраас та чөлөөт цагаараа аялах, өөрийгөө хөгжүүлэх дугуйлан, дамжаанд хамрагдах зэргээр чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх боломжтой юм

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.