Монгол Аялал компани

Монгол Аялал компани

Монгол Аялал компаний уриа:

  • Сэтгэлийн эрч хүч халуун дулаан энерги  /2007 он/

  • Зөв мөргөл Зөвхөн Монгол Аялалаас        /2011 он/

  • Монгол аялал монголчуудын аялал           /2008 он/

  • Таныг зогсож буй газраас тань нар хүртэл аялуулна. /2012 он/

Цаашдын зорилт:

Манай компани нь Монгол улсын аялал жуулчлалын тэргүүлэгч компани болсон амжилтаа бататгаж 2025 он гэхэд Дэлхийн аялал жуулчллын тэргүүлэгч компани болно

2018 онд гадаадруу 59000 хүн аялуулах гадаадаас 100.000 - 300.000 жуулчин авах. 2025 он гэхэд жилд 500.599 жуулчинг авч, жилийн 4-н улиралд аялал зохион байгуулахаар ажиллаж байна.  Монголын Аялал жуулчлалыг дэлхийн түвшинд хүргэх  зорилт тавин ажиллаж байна.

Аялал жуучлалд ажиллаж байгаа,жолооч , хөтөч, жуучны баазуудын ажилчдыг дэлхийн хэмжээний мэргэжлийн түвшинд хүргэхэд үйл ажиллагаа чиглүүлнэ ажиллаж байна.

Одоогын байдлаар тус компани нь жуулчны зориулалт бүхий 45 хүний суудалтай 2 автобус HYUNDAI AEROSPACE, DAEWOO BX212 өөрийн 45 хүний суудалтай автобус, LEXUS 570, Mercedes-Benz S500, Toyota Crown 200 зэрэг маркийн машинуудаар үйлчилж байна. Жуулчид тоо нэмэгдэхэд гаднаас хэрэгцээт автобус, машинуудыг түрээсээр авч ажиллуудаг болно.

          Компаний үйл ажиллагаа өргөжүүлэхээр:

  • 2021 он гэхэд жуулчны зориулт бүхий “Авто бааз”-тай болоход 19 ширхэг 45 хүний суудалтай автобус, 5-н ширхэг бага оворын автобус, 9 -н ширхэг жийп болох. Автобаазын хүчин чадлыг нэмэгдүүлэх,дулаан граж, засврын газар, тоног төхөөрөмжөөртэй болгох
  • 2018 онд ”Нарны орон” жуулчны баазын 2-р ээлжийг ашиглалтанд оруулах
  •  Улаанбаатар хотод 2020 онд “Зочид буудал”-тай болох
  • “Очир эрдэнэ” сургалтын төвөө 2021 онд аялал жуучлал англи, хятад, орос хэлтэй мэргэжилтэн бэлтгэх дээд сургууль байгуулахад манай компаний цаашдын  зорилт төлавлөгдөж байна.
  • “Нарны орон” жуулчны баазын 2-р ээлжийг ашиглалтанд оруулах
  • Улаанбаатар хотод “Зочид буудал” барих, уг зочид буудал нь жуулчид үйлчлэх төв, аялал галлерь үзэсгэлэнгийн танхим, ресторан, саун, массаж, бариа засал, үндэсний урлагын танхим зэрэг үйлчилгээнүүд байна.

“МОНГОЛ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” ХХК товч танилцуулга

Манай компани нь 1999 онд “ЛИПН” ХХК нэртэйгээр  гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдаж ОХУ-ын Ульяновск хотын “УАЗ” үйлдвэрээс монгол орны  нөхцөлд тохирсон  УАЗ-469, УАЗ-452 зэрэг машинуудыг монгол улсын зах зээлд  80  гаруй машиныг нийлүүлсэн. Мөн ОХУ-ын өргөн хэрэглээний барааг оруулж ирж байсан. 

БНХАУ-ийн барааг ОХУ-ын зах зээлд нийлүүлж байсан худалдааны арвин туршлага хуримтлуулж Үүнээс үндэслэн 2002 оноос  ОХУ, БНХАУ-ын  жуулчдыг монгол улсын үзэсгэлэнт газруудаар аялуулж, 2006 оноос “МОНГАЛ АЯЛАЛ” хөтөлбөрийг санаачлан, монголчуудыг монгол орны үзэсгэлэнт газрууд болох:

Дотоодын дараахи чиглэлүүдэд аялуулж байна.

Хөвсгөл далай, Хангайн аялал, Хэнтийн аялал, Говийн аялал, Говь-Хангайн аялал, Хангай - Далайн аялал, Баруун бүсийн тойрон аяла , Зүүн бүсийн тойрон аялал, Дэмчигийн хийдийн аялал, Хотын аялал, Тусгай сонирхолын аялал үүнд: Жипийн аялал, УАЗ-ын аялал, Уралын аялал, Дугуйн аялал, Мотоциклийн аялал, Тэмээн аялал, Сарлагын аялал, Морин аялал, Явган аялал, Эрвээхэйн аялал, Зэрлэг жимс түүх аялал, Малчин айлын аялал, түүхийн жимээр аялал, гэр бүлийн аялал, хамт олны аялал , өдрийн аялал , сургалтын аялал  гэх мэт аялуудыг зохион байгуулж байна.

Гадаадын чиглэлд:

2007 оноос ОХУ-ын буриадын  Улан-Удэ хот, Итгэлт Хамба, Байгаль нуур, АНЭУ-ын Дубай хот

2008 онд Сингапур - Малайз, Тайланд

2009 онд Бээжин – Чин Дао

2010 онд ОХУ-ын Эрхүү хот

2011 онд Вьетнам, Лаос, Камбожи,  БНХАУ-н Бээжин-Утай, Хөх хот, Ордос, Гүмбэн

2012 онд АНУ-н Санфранциски Лас Вегас, Лос Анжелес

2013 онд БНХАУ-н  Манжуур, Манжуур - Хайлаар аялал зохион байгуулж ирсэн

2014 онд Европын холбооны улс

2015 онд  Австрали 2016 онд Жанжейзи – Тэнгэрийн хаалга, Бээжин - Бэй Дай Хө

2017 онд Гуанжоу, Тайвань

2018 онд дараах аяллыг гаргахаар төлөвлөж байна. Үүнд: Малайз – Индонезийн Бали, Канад , Куб

 

2010 онд  МОНГОЛ АЯЛАЛ хөтөлбөр маань “МОНГОЛ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” ХХК болон өргөжиж дэлхийн 20 гаруй орнуудруу  аялал зохион байгуулж байна. Манай компани нь гадаадаас жуулчид авах, Монголчуудыгаа дэлхийн бүх орнуудаар аялуулах зорилт тавин ажиллаж байна.

 

2007 оноос “Монгол аялал жуучлал” ХХК нь дараахь орнуудаас  ОХУ, БНХАУ, АНУ, Сингапур, ХБНГерман Улс жуулчин хүлээн авч монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар аялуулсан нийт 9117 хүн.

“Монгол аялал жуучлал” ХХК  2011 онд ХБНГерман Улсын “NDR” TV-ээр хамтран монгол орны талаар 43 минут нэвтрүүлгийг бэлтгэнэ. Европын орнуудаар цацсан болно.

2016 оноос хойш манай компанийн  жилд  2 дээш шинэ газар луу аялал гаргаж ирсэн туршлагатай. 

Монгол аялал жуучлал” ХХК-ны одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа, төлөөлөгчийн газар, салбрууд :

  • “Монгол аялал жуучлал” ХХК-ны төлөөлөгчийн газрууд: Арабын Нэгдсэн Эмират, БНХАУ-ын Бээжин хот, Манжуур хот, Вьетнам, Тайланд, БНХАУ-ын Санья хот, Тайвань, ОХУ-ын Улаан-Үүд, Хонг конг зэрэг газруудад байдаг.
  • Эрдэнэт хотод “Монгол аялал жуучлал” ХХК салбар 2009 оноос үйл ажиллагаа явуулж байна.
  • 2018 оны 3-р сард “ Очир эрдэнэ” сургалтын төв нээж англи хятад орос хэлтэй  аялал жуулчлалын хөтөч  аяллын жолооч нарыг бэлтгэхээр ажиллаж байна. Холбогдох зөвшөөрөлийг авсан болно.

Нарны орон” жуулчны баазын талаар:

Тус компани нь 2012 онд  төв аймгийн Эрдэнэ сумын 1-р багын нутагт 5 га газарт “Нарны Орон” жуулчины баазаа нээн ажилуулж байна. Нарны Орон жуулчины бааз нь  15 гэр 6-н байшин  нийт хоног 75-100 хүн хүлээн авах хүчин чадалтай 15 ханатай бүрэн сийлбэртэй гэр ресторан 100 - 140 хүн хүлээн авах боломжтой биллъярд, караоке, боловсон ариун цэврийн өрөө, сонирхогчийн гольф, биеийн тамирийн талбай, сагс, волейбал,  6-н ханатай бүтэн сийлбэртэй гэр тавилга гадаадын болон хүндэт зочид хүлээн авах гэртэй.

Манай байгууллагын шагналууд:

 

“Монгол аялал жуучлал” ХХК нь гишүүн байгууллагууд:   Барааны тэмдэгт нэр: “Монгол аялал”

  • 2016 0онд “Монгол аялал” нэрийг баталгаажуулсан Монгол улсын оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 12-р сарын 2-ны өдрийн А/382 тоот тушаалаар барааны тэмдэгтийн эзэмших онцгой эрхийг зөвшөөрч гэрчилгээ авсан.
  • “Монголын аялал жуучлалын холбооны” идэвхтэй гишүүн  
  • Монголын авто тээвэрчдын нэгдсэн холбооны гишүүн
  • “Монголын Үндсэний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын” классик гишүүн

Манай хамт олоноос төр засгийн шагнал хүртсэн хүмүүс:

  • “Монгол аялал жуучлал” ХХК-ны ерөнхий захирал Ц.Пүрэвдорж 2010 онд “Монгол Улсын аялал жуучлал”-ын тэргүүн ажилтан, 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Алтан гадас” одонгоор тус тус шагналуулсан
  • “Монгол аялал жуучлал” ХХК-ны орлогч захирал С.Энхбаатар 2013 онд Яамны хүндэт жуух, 2015 онд “Монгол улсын аялал жуучлалы ”-ын тэргүүний ажилтан
  • “Монгол аялал жуучлал” ХХК-ны менежер С.Батжаргал  2013 онд Яамны хүндэт жуух
  • “Монгол аялал жуучлал” ХХК-ны менежер Э.Баярцэцэг 2014 онд “Монголын залуучуудын холбоо”-ны тэргүүний залуу алтан медаль
  • “Монгол аялал жуучлал” ХХК-ны менежер Х.Ганчимэг “Монголын залуучуудын холбоо”-ны тэргүүний залуу алтан медаль
  • “Монгол аялал жуучлал” ХХК-ны менежер З.Дашзэвэг 2014 онд “Монголын залуучуудын холбоо”-ны тэргүүний залуу алтан медаль
  • “Монгол аялал жуучлал” ХХК-ны менежер С.Өлзийжаргал 2014 онд “Монголын залуучуудын холбоо”-ны тэргүүний залуу алтан медаль
  • “Монгол аялал жуучлал”ХХК-ны менежер Ч.Хишигсүрэн ”Монголын залуучуудын холбоо”-ны тэргүүний залуу алтан медаль шагнуулсан шилдэг ажилтнууд юм.

Манай компани  нь нийгмийн хариуцлагыг ухамсарлан  2007 - 2018  он хүртэл нийт 3009 хүнийг үнэгүй аялуулан  аяллын боловсролд нь хувь нэмэр оруулсан.

Монгол аялал жуучлал” ХХК-ны авсан шагналууд

  • МАЖХ-ны 2013 оны OUTBOUND хүндэт өргөмжлөл.
  • 2012 онд BEST MONGOLIA- 2012 Оны шилдэг аялал жуулчалын  кампианаар шалгарсан.
  • EXPO GRAND  Үндэсний бизнес  фестиваль 2014 онд аялал жуулчлалын салбарын Гран При
  • 2015 онд Монгол  авто тээвэрчдийн нэгдсэн холбооноос  “Авто тээврийн салбарын хүндэт” өргөмжлөл

“Монгол аялал жуучлал” ХХК-ны гишүүн байгууллагууд:

“Монголын аялал жуучлалын холбоо”-ын идэвхтэй гишүүн байгууллага.

МАЖХ-ын   Монголын  Үндэсний Худалдаа  Аж Үйлдвэрлэлийн тэнхимийн КЛАССИК гишүүн

Монгол Улсын оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016.12.02-ны өдрийн А/382 тоот  тушаалааар  барааны тэмдэггтийг эзэмших  онцгой эрхийг зөвшөөрөх гэрчилгээ олгов.

Нийгмийн хариуцлагын хүрээнд:

2009 - 2018 оны  хооронд Байгаль нуур, Итгэлт Хамба, Манжуур, Бээжин Утай, Дубай болон бусад аяллын чиглэлүүдэд  3009 хүнийг  үнэгүй аялуулсан. Аялуулсан нийт өртөг  дундажаар нэг хүн 500,000 төгрөг гэвэл 3009 хүний нийт өртөг 1,504,500,000 төгрөг болсон байна. 2015 онд нийт аялагчдын дунд Toyota Prius 20 машины сугалаа зарлаж Төв аймгийн Заамар сумын иргэн Б.Дулмаа  шалгарч (ойролцоогоор 15 сая төгрөг) машины азтан болсон.

2016 онд  нийт аялагчдын дунд азтан шалгаруулж супер азтан 18 сая төгрөгийн приус 30  машин хожиж байсан.

Урлаг соёлын хүмүүсийг 2007 оноос хойш ивээн тэтгэсэн арга хэмжээнүүд:

  • 2014 онд 25 ТВ-тэй хамтран Дуэт - Дуэль нэвтрүүлэг
  • 2015 онд 25 ТВ-тэй хамтран Дуэт – Дуэль 2 нэвтрүүлэг
  • 2009 онд  ТВ-5 тай  хамтран Оддын Бэсрэг наадам
  • 2010 онд ТВ-5 тай  хамтран Оддын Бэсрэг наадам
  • 2008 онд Хангай аяллын нэвтрүүлгийн 25-р ТВ-тэй хамран нэвтрүүлж байсан
  • 2012 онд ТВ5-тай хамтран Ододтой бүжиглье
  • 2013 онд СТА Оюунбат, Бадралмаа нарын Зүрхний наран тоглолтыг ивээн тэтгэсэн
  • Макен Дэ Бэнд 2, 3-г 25-р ТВ-тэй хамтран зохион байгуулсан
  • СТА Мөнгөншагай
  • СТА Түмэн-Өлзий
  • СТА Алтантүлхүүр
  • СТА Гэрэлчулуун
  • СТА Нэргүй
  • СТА Баянмөнх
  • МУГЖ Вандан, Дуламсүрэн
  • Uvertura хамтлаг

“Монгол аялал жуучлал” ХХК

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.