Өнгөт арьст залууг буудсан цагдаад цаазын ял оноож магадгүй
АНУ-ын Атланта хотод цагдаа нар өнгөт арьст залууг баривчлах үеэрээ шархдуулж, аминд нь хүрсэн хэрэг гарсан билээ. Улс даяар арьс өнгөний үзэл, цагдаагийн хүчирхийллийн эсрэг жагсаал өрнөхөд хүргэсэн өнгөт арьст Жорж Флойдын үхлийн дараа цагдаа нар дахин нэг африк гаралтай америк залуугийн аминд хүрсэн. Энэ хэрэг эсэргүүцлийн жагсаалын шинэ давлагааг эхлүүлсэн юм.
Тэгвэл Атланта хотод 27 настай өнгөт арьст Рэйшард Бруксийг буудсан цагдаагийн ажилтан асан Гарретт Ролфийг 11 зүйл ангиар буруутгажээ. Энэ талаар тойргийн прокурор Фултон Пол Ховард мэдэгдсэн байна. 11 зүйл анги дотор нь хүнд аллага багтжээ.
Уг цагдаа буруутай нь тогтоогдвол бүх насаар нь хорих ял, эсвэл цаазын ял оноох юм байна.
Бруксийн үхлийн дараа Атланта хотод эсэргүүцлийн жагсаал хүчээ авсан юм. Өнгөт арьст залуу баривчлагдах үеэрээ цагдаа нарт эсэргүүцэл үзүүлж, нэгнийх нь цахилгаан бороохойг булааж авсны дараа цагдаагийн ажилтан түүн рүү гал нээжээ.
Рэйшерд Бруксийг замын голд машиндаа унтаж байхад нь цагдаагийн хоёр ажилтан очиж тест үлээлгэхэд согтууруулах ундаа хэрэглэсэн нь илэрсэн байна. Цагдаа нар түүнийг баривчлах үеэр эсэргүүцэл үзүүлснээс гадна нэг офицерыг буудахаар завдсанаас болж цагдаагийн ажилтан гал нээжээ. Өнгөт арьст залуу эмнэлэгт очоод нас барсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.