“Netflix”-ын тэргүүн өнгөт арьст иргэдийн боловсролд зориулж хандив өргөнө

“Netflix”-ын тэргүүн өнгөт арьст иргэдийн боловсролд зориулж хандив өргөнө

Голдуу өнгөт арьст оюутнууд суралцдаг их дээд сургуулиудад 120 сая ам.долларыг хандивлахаа “Netflix” стриминг үйлчилгээний оператор компанийн Ерөнхий захирал Рид Хейстингс гэргийн хамтаар мэдэгджээ.

Африк гаралтай америк эр Жорж Флойд Миннеаполис хотод амиа алдсан явдлыг тун харамсалтай хэрэг болсон гэж Хейстингс үзэж байна. Энэ болсон хэрэг нь өнгөт арьст оюутнууд суралцдаг их сургуулиудад тус хүргэх, эдгээр суралцагчдад итгэл найдвар төрүүлэх хэрэгтэйг надад ойлгуулсан гэж тэрбээр хэлсэн байна.

“Netflix”-н тэргүүн эхний ээлжинд 3 коллежид 40 сая ам.долларыг илгээх аж. 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.