Энэтхэгийн цэргүүдийг саатуулаагүй гэдгээ БНХАУ-ын ГХЯ мэдэгджээ

Энэтхэгийн цэргүүдийг саатуулаагүй гэдгээ БНХАУ-ын ГХЯ мэдэгджээ

Ладакх мужид Энэтхэг, Хятадын цэргүүд мөргөлдсөний дараа манай улс Энэтхэгийн цэргүүдийг хорьж, саатуулаагүй гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лизянь мэдэгджээ.

Энэ сарын 15-наас 16-нд шилжих шөнө хоёр улсын хилийн бүсэд болсон мөргөлдөөний үеэр олзлогдсон Энэтхэгийн 10 цэргийг Хятадын тал сулласан тухай Энэтхэгийн “The Telegraph” сонин баасан гарагт мэдээлжээ.

Энэтхэг, Хятадын 250 орчим цэрэг оролцсон мөргөлдөөн 5 дугаар сарын эхээр болсны дараа Ладакх мужид нөхцөл байдал хурцаджээ. Тогтвортой байдлыг хангахын тулд цаашид хүчин чармайлт тавина гэдгээ талууд мэдэгдсэн байна. 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.