АНУ-д халдвараар нас барсан хүний тоо 120 мянга давлаа
АНУ-д коронавирусний халдварын улмаас нас барсан хүний даваа гарагт 120 мянгыг давж, 120036-д хүрснийг Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээлэл харууллаа.
АНУ-д халдварын улмаас нас барсан хүний тоо Дэлхийн нэгдүгээр дайнд амь үрэгдсэн цэргүүдийг тоог хэдийн давсан бөгөөд зургадугаар сар гарсаар өдөрт дунджаар 800 орчим хүн халдвараар нас баржээ. Уг үзүүлэлт дөрөвдүгээр сард оргил үедээ хүрч, тухайн үед өдөрт дунджаар 2000 орчим хүн халдвараар нас барсан юм.
Энэ сарын 22-ны байдлаар АНУ-д халдварын 2286457 тохиолдол бүртгэгдсэн байна. Мужаар авч үзвэл, Нью-Йорк мужид хамгийн олон буюу 388488 хүн халдвар авч, 31125 хүн нас баржээ. Халдвар улмаас 5000-аас олон хүн нас барсан муж улсуудад Нью-Жерси, Массачусетс, Иллинойс, Пенсильвани, Мичиган, Калифорни орж байна.
АНУ-д тархсан халдварын голомтод тооцогдож байсан Нью-Йорк хотод даваа гаргаас хөл хориог сулруулах хоёр дахь үе шат эхэлж, үсчин, үл хөдлөх хөрөнгө, автомашины худалдаа, зарим жижиглэн худалдааны дэлгүүр нээгдсэн бөгөөд зоогийн газрууд гаднах талбайдаа үйлчлүүлэгч хүлээх авах боломжтой болжээ.
АНУ даяар бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо олон долоо хоногийн турш буурч байсан боловч өнгөрсөн долоо хоногоос бүх муж улсад эдийн засгийг сэргээж эхэлснээс хойш 12 муж улсад халдварын тохиолдлын тоо нэмэгджээ. Цагаан ордны мэдээлснээр, АНУ-д нийт 25 сая гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.