АНУ, ЕХ “Хятадын аюул заналыг” хэлэлцэх шинэ механизм бий болгожээ

АНУ, ЕХ “Хятадын аюул заналыг” хэлэлцэх шинэ механизм бий болгожээ

БНХАУ-ын зүгээс барууны ардчилалд учирч буй аюул заналыг өндөр түвшинд хэлэлцэх улс төрийн зөвлөлдөх шинэ механизм бий болгосон тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Германы Маршалын сангаас Брюссельд зохион байгуулсан хурлын үеэр мэдэгдэв.

“Хятадын асуудлаарх улс төрийн яриа хэлэлцээний байнгын платформ байгуулах тухай ЕХ-ны Гадаад хэрэг, улс төрийн аюулгүй байдлын дээд төлөөлөгч Жозеп Боррелийн саналыг АНУ хүлээж авсныг та бүхэнд дуулгахад таатай байна” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

Түүний мэдэгдсэнээр, энэ нь Өрнөдийнхөнд учирч буй Хятадын аюул заналтай холбоотой сэтгэл түгшээсэн асуудлуудыг хэлэлцэх шинэ механизм болно. Энэхүү үйл явцын хамгийн чухал хэсэг нь “Хятадын Коммунист намын үгүй хийхийг хүсэж байгаа ардчилал, эрх чөлөөг хамгаалах зорилгоор” тагнуулын мэдээлэл солилцох ажиллагаа болох аж. "Эрх чөлөө ба авторитаризмын хооронд ямар ч буулт байх боломжгүй" гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга цохон тэмдэглэжээ.

Хэдэн долоо хоногийн дараа Помпео олон улсын шинэ форматын үндсэн зорилтуудыг хэлэлцэх эхний уулзалтад оролцохоор Европыг зорих төлөвтэй байна.

АНУ-ын Вашингтон хотод төвтэй Германы Маршаллын сан нь АНУ болон ХБНГУ-ын хамтарсан санаачилгаар 1972 онд байгуулагдсан аналитикийн төв юм. Энэхүү байгууллага нь АНУ-ын үнэт зүйл, ашиг сонирхлыг Европ төдийгүй дэлхий даяар суртчилан таниулах зорилготой барууны төрийн бус болон засгийн газрын бүтцийн тогтолцооны гол байгууллагуудын нэг юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ, ОХУ-ын компаниуд сансрын аялал зохион байгуулна 2020-06-26

АНУ-д коронавируснээс шалтгаалж 57 хоригдлыг хугацаанаас нь өмнө суллах шийдвэр гаргажээ. 2020-06-26

Умардын эрх баригчид “Харри Поттер”-ыг хүүхдүүдэд сайн нөлөөтэй гэж дүгнэжээ 2020-06-26

Ливийн мөргөлдөгч талуудад байлдааны ажиллагаагаа зогсоохыг уриалжээ 2020-06-26

"COVID-19"-ийг гэртээ оношлох нь халдварыг хяналтад авахад тусалж магадгүй 2020-06-26

АНУ, ЕХ “Хятадын аюул заналыг” хэлэлцэх шинэ механизм бий болгожээ 2020-06-26

Ялалтын баярын парадад оролцсон Молдавын Ерөнхийлөгч өөрийгөө тусгаарлахаар шийджээ 2020-06-26

Гадаад ажилчдыг оруулахыг АНУ түр хориглолоо 2020-06-27

ДЭМБ-аас коронавирусний эсрэг вакцин гаргаж авахад 30 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэв 2020-06-27

Конгресс дахь Ардчилсан намынхан Вашингтоныг шинэ муж улс болгохын төлөө саналаа өгчээ 2020-06-27

Энэтхэгт их хэмжээний аадар бороо орж олон арван хүн аянгад цохиулж нас баржээ 2020-06-27