ДЭМБ-аас коронавирусний эсрэг вакцин гаргаж авахад 30 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэв
Уушгины хүнд хэлбэрийн хатгаа буюу шинэ төрлийн коронавирусний халдварын эсрэг вакцин гаргах авах ажил буюу ДЭМБ-аас эхлүүлсэн олон улсын түншлэлийн хүрээн дэх эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын ажилд 31,3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа талаар мэдээлсэн байна.
Энэхүү хөрөнгө санхүүжилтийн хүрээнд 2021 оны дунд үе гэхэд бага болон дунд орлоготой орнуудад 500 сая оношлуур, 245 сая багц эмчилгээний бодис хүргэхээр төлөвлөж байгаа юм байна. Түүнчлэн дээрх орнуудад одоогийн боловсруулж байгаа коронавирусний эсрэг вакциныг 2 тэрбум гаруй тунгаар хангахаар зорьж байна. мөн энэ ажлыг ирэх оны дунд үе гэхэд хийхээр төлөвлөж байгаа гэжээ. Энэхүү зорилгод хүрэхийн тулд тооцоолсон төлөвлөгөөний дагуу бол оношлогоо, эмчилгээний зориулалтын багаж, эм бэлдмэл үүний дотор вакциныг гаргах ажилд 31,3 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт шаардлагатай болно гэж онцолсон байна. Үүнээс бараг 10 гаруй хувь нь буюу 3,4 тэрбум долларыг ДЭМБ гаргахаар болоод байгаа юм.
Харин үлдсэн 27,9 тэрбум долларыг нэмэлтээр олох хэрэгтэй гэжээ. Эдгээрээс 13,7 тэрбумыг нь яаралтай хэрэгцээг хангах шаардлагатай байна гэж ДЭМБ-аас мэдээлсэн юм. Үүнтэй холбогдуулан олон улсын түншлэлийн ажлыг 4-р сарын 24-нд ДЭМБ, Европын холбоо, Франц зэрэг улс албан ёсоор эхлүүлсэн байна. Хөрөнгө санхүүжилт хүссэн шаардлага бүхий шинэ санаачилгын зорилго нь "COVID-19-ээс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэхэд аюулгүй, үр дүнтэй технологийг хөгжүүлэх, эм бэлдмэл үйлдвэрлэх түүнийг ашиглах ажлыг хурдасгах дэлхийн хамтын ажиллагаа юм хэмээн онцолж байна. Үүнээс өмнө нь ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус эрдэмтэн судлаачид коронавирусний эсрэг үр дүнтэй вакцин боловсруулан гаргаж чадна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.