Энэтхэгт их хэмжээний аадар бороо орж олон арван хүн аянгад цохиулж нас баржээ
Энэтхэг улсад одоогийн байдлаар борооны улирал тохиож байна. Сүүлийн 2 өдрийн турш орсон их хэмжээний аадар борооны улмаас хэдэн арван хүн эндсэн байна.
Байгалийн гамшигт үзэгдлийн уршгаар нас барсан хүний тоо 100 гаруйд хүрээд байна. Энэтхэгийн хойд хэсгийн нутгаар усархаг аадар бороо хоёр өдөр дараалан орж, хүчтэй аянга цахилгаан цахиснаас болж нас барсан иргэд бүгд аянгад цохиулсан байна. Хамгийн ихээр хохирол амссан мужаар Бихар нэрлэгдэж байгаа юм. Тус мужид 83 хүн аянгад цохиулан нас баржээ. Түүнчлэн Уттар-Прадеш мужид 27 оршин суугч аянгад цохиулан мөн нас барсан байна. Уттар-Прадеш мужийн 12 иргэн аянгад цохиулсныхаа дараа эсэн мэнд үлдсэн буюу тэд хүнд бэртэж гэмтэн улмаар эмнэлэгт хүргэгдсэн эмчлүүлж байгаа юм.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар аянгад цохиулж нас барсан хүмүүсийн ихэнх нь газар тариалан эрхлэгчид байсан буюу аадар бороо орж, аянга буух үеэр тариалангийн талбай дээр ажиллаж байсан тариаланчид байсан байна.
Энэхүү харамсалтай явдалтай холбогдуулан Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нас барсан иргэдийн ар гэрт нь эмгэнэж байгаагаа илэрхийлжээ. Байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн газарт яаралтай тусламж үзүүлэх ажлыг эхлүүлээд байгаа юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.