Олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайтай боллоо
Завхан аймгийн Улиастайд Азийн хөл бөмбөгийн холбооны 100 хувийн хөрөнгө оруулалтаар олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбай байгуулжээ. Тус хөл бөмбөгийн талбай нь 20:40 метрийн хэмжээтэй, 60мм зүлэгтэй, гэрэлтүүлэгтэй, сүүлийн үеийн ус зайлуулах систем бүхий шинэ шийдлээр барьжээ.