УИХ-аар Н.Номтойбаярын БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ шийдвэрийг эцэслэнэ

УИХ-аар Н.Номтойбаярын БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ шийдвэрийг эцэслэнэ

Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг парламентад хүргүүлсэн билээ. Энэ хүрээнд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнгөрсөн баасан /2020.01.24/ гарагт хуралдаж, Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн юм. 

Тэгвэл энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж, эцэслэнэ.

Түүнээс өмнө УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаас гаргасан шийдвэрийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, гарсан саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэх юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.