Монгол, Хятадын хилийн авто замын боомтуудыг хаалаа
БНХАУ-ын Сар шинийн баяр энэ сарын 25-27-нд тохиож байна.
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд нэгдүгээр сарын 25, 26, 27-ны өдрүүдэд амарна. Харин Замын-Үүд төмөр замын боомтоор нэвтрэх олон улсын галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орохгүй, цагийн хуваарийн дагуу ажиллана.
БНХАУ-ТАЙ ХИЛЛЭДЭГ АВТО ЗАМЫН БООМТУУД:
- Замын-Үүд
- Гашуунсухайт
- Булган
- Байтаг
- Хавирга
- Бичигт
- Шивээхүрэн
- Ханги
- Бургастай
- Даян
- Баянхошуу
- Сүмбэр
Эдгээр боомтууд нэгдүгээр сарын 25-наас 27-ны өдөр хүртэл амарна.
Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.