Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц Бээжинд техникийн буулт хийлээ
МИАТ ТӨХК-ийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай нислэг техникийн шалтгаанаар БНХАУ-ын Бээжин хотод 13:23 цагт буулт хийгээд байна.
Тус нислэгийн 170 зорчигчийг БНХАУ-ын Бээжин хотоос авчрах агаарын хөлөг Улаанбаатар хотоос 14:00 цагт хөөрнө гэж МИАТ компаниас мэдээллээ.
Эргэн сануулахад өнөөдөр Сөүл рүү хоёр онгоц нисэж 400 гаруй иргэнээ эх орондоо авчрахаар УОК шийдвэрлэсэн. Эхний онгоц өнөөдөр 12:50 цагт Улаанбаатарт газардах хуваарьтай байсан ч ийнхүү Бээжин хотноо техникийн буулт хийгээд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.