“И Хюу Ри”-гийн “Караоке Лайв” Асуудал дагуулсаар байна...
Солонгос улсын нэр хүнд бүхий дуучин, цэнгээнт нэвтрүүлгийн хөтлөгч “И Хюу Ри” нь өнгөрөгч 6-р сарын 1-ний өдөр өөрийн шүтэн бишрэгчидтэйгээ сэтгэгдлээ хуваалцах үүднээс нийгмийн сүлжээнд согтуугаар “ЛАЙВ” хийсэн явдал олон иргэдийн шүүмжлэлийн бай болоод байна.
Асуудлын гол нь согтууруулах ундаа хэрэглэж Лайв хийсэндээ бус, тус улсад сүүлийн өдрүүдэд Короно вирусийн тархалт огцом өсөж холбогдох байгууллагууд болон иргэдийн санааг ихээр зовоож байгаа энэ үед “КАРАОКЕ”-д орж дуулж хөгжиж байгаа байдал нь өөрөө олны танил хүний хувьд иргэд залуучуудыг буруу зүйлд уриалан дуудсан хэрэг гэж үзэж байна.
Солонгос улсад нэг үе харьцангуй намжаад байсан Короно вирусийн тархалт дахин огцом нэмэгдэж нийслэл Соүль хот зэрэг хүн амын нягтшил их бүсүүдэд голомтлон тархах байдал үргэлжилсээр байгаа бөгөөд сүүлийн хоёр өдөр дараалан шинээр халдвар авсан хүмүүсийн тоо 50-с дээш давсан үзүүлэлт гарлаа.
Иймд тус улсын холбогдох байгууллагын зүгээс иргэдийг хүн олноор цугласан газар болон агааржуулалт муу битүү орчинд удаан байхгүй байхыг зөвлөхийн зэрэгцээ “КАРАОКЕ” зэрэг агааржуулалт муу битүү орчинтой газруудыг “ЭРСДЭЛ ӨНДӨР БҮС” болгон зарлаад байгаа билээ.
Гэтэл олны танил нийгмийн сүлжээнд олон мянган дагагчтай хүний хувьд "И Хюу Ри"-гийн энэхүү үйлдэл нь төр засгийн шийдвэр журмыг зөрчсөн, бусдад буруу үлгэр дууриалал үзүүлсэн хэрэг боллоо хэмээн шүүмжлүүлж байгаа юм.
Нөхцөл байдал хурцадсан тул "И Хюу Ри" болон түүнтэй хамт байсан дуучин “Юүна” нар өөрийн цахим хуудсаар дамжуулан болсон зүйлд харамсаж байгаагаа илэрхийлэн нийт иргэдээсээ уучлалт гуйсан байна.
Орчуулж эмхэтгэсэн : Д.Тодням
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.