БНСУ-ын “Триатлоны Улсын Шигшээ Баг”-ийн тамирчин 23 настай “Чүэ Сүг Хён” амиа хорлосон хэрэг гарлаа...
Өчигдөр буюу 7-р сарын 2-ний өдөр БНСУ-ын “Мирэ Тунхаб” намын парламентчийн гишүүн “И Юун” хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулж дээрх хэргийн талаар сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
“И Юун” гишүүн нь өвлийн спортын төрөл болох мөсөн чарганы тамирчин, дасгалжуулагч байсан бөгөөд өөрийн улсад зохион байгуулагдсан “Пён Чан” өвлийн олимпын мөсөн чарга спортын төрөлд улсын шигшээ багийн дасгалжуулагчаар амжилттай оролцож байсан нэгэн юм.
Тэрээр хэлэхдээ “Триатлоны Улсын Шигшээ Баг”-ийн тамирчин 23 настай “Чүэ Сүг Хён” нь өнгөрсөн 6-р сарын 26ний өдөр Пусан хотод байрлах тамирчдын дотуур байрны дээврээс үсэрч амиа хорлосон болно. Амиа хорлох болсон шалтгаан нь тус спортын холбоо, шигшээ багийн дасгалжуулагч болон багийн эмч нарийн хүчирхийлэлтэй холбоотой гэж мэдээллээ. Иймд харгис байдлаар хүчирхийлэл удаа дараа үйлдэж эцэст нь амиа хорлох хүртэл нөхцөл байдлыг үүсгэсэн гэмт хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй, Мөн энэ тухай тамирчин өөрийн биеэр гомдол мэдээлэл удаа дараа гаргаж байхад үл тоон зохих арга хэмжээг аваагүй тус улсын Олимпын хороо, Триатлоны холбоо, Кёнбүг аймгийн спортын хороо, Кёнжү хотын цагдаагийн газар зэрэг холбогдох байгууллагууд энэ асуудалд хариуцлага хүлээх ёстой гэж хатуугаар шүүмжилсэн байна.
Учир нь 23 настай “Чүэ Сүг Хён” тамирчин амиа хорлох үйлдэл хийхээсээ өмнө буюу энэ оны 2-р сард “Кёнжү” хотын шигшээ багийн дасгалжуулагч, багийн эмч нарийн хүчирхийлэл, зодуурын талаарх гомдлыг тус хотын цагдаагийн газар гаргаж байсан болов ч онцын арга хэмжээ аваагүй тул 4-р сард Олимпын хороо болон Триатлоны холбоондоо өргөдөл бичиж энэ тухайгаа хэлж байжээ.
Хэвлэлийн хурлын үер “Чүэ Сүг Хён” тамирчин амиа хорлох үйлдэл хийхээс өмнө хамгийн сүүлийн удаа ээждээ илгээсэн мессежийг үзүүлсэн бөгөөд “Ээждээ хайртай шүү, Тэдгээр хүмүүсийн бурууг илчилж өгөөрэй” гэж бичсэн байна. Мөн “Чүэ Сүг Хён” тамирчинг тус багийн эмч үгээр доромжилж хацар нүүрэн тус газар нь 20 гариу удаа алгадаж, элдвээр зодож дарамталж буй дуу бичлэгийг ил болгосон байна.
Уг бичлэгт багийн эмч ийм байдлаар хүчирхийлэл үйлдэж байхад ахлах дасгалжуулагч нь хажуугаас нь өмгөөлж хамгаалахгүйгээр барахгүй “Эмчээ нэг татчихаад хий” гэх мэт үг хэллэг хэлж байгаа нь архидан согтуурсан байдалтай байгааг тодоор харуулж байна гэж мэдээллээ.
Энэ тухай сонссон иргэд бухимдаж яаралтай холбогдох спортын холбоо, шигшээ багийн удирдлагад хариуцлага тооцохын зэрэгцээ гэмт үйлдэл үйлдсэн дасгалжуулагч, багийн эмч хоёрыг хуулийн дагуу шалгаж ял өгөхийг шаардаж эхэллээ.
Эх сурвалж : MBC Мэдээ
Орчуулж эмхтгэсэн : Д.Тодням
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.