БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй

БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй

Бид АНУ-тай дахин хэлэлцээ хийх шаардлагагүй гэж үзэж байгаа гэж БНАСАУ-ын нэр нөлөө бүхий дипломат мэдэгдээд, дээд хэмжээний уулзалтыг улс төрийн зорилгоор ашиглаж байна гэж АНУ-ыг буруутгажээ.

БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чой Сон Хуйн бямба гарагт хийсэн мэдэгдэлд ийнхүү тэмдэглэжээ. Мөн тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарыг ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө уулзаж магадгүй гэх цуу яриаг няцаасан байна.

Чой Сон Хуйн мэдээлснээр, АНУ өмнөх дээд хэмжээний уулзалтаар байгуулсан хэлэлцээрүүдийг үл тоомсорлож, БНАСАУ-ын эсрэг дайсагнасан бодлогыг үргэлжлүүлэн явуулж байгаа тул тус улстай хэлэлцээ хийх юм уу харилцаатай байх үндэслэл байхгүй ажээ.

“Манай улс АНУ-тай нүүр нүүрээ харан уулзах ямар ч шаардлага байхгүй гэж үзэж байна. Пёньян АНУ-ын урт хугацааны турш учруулж буй аюул заналыг хяналтад авах стратегийн нарийвчилсан хуваарийг хэдийн боловсруулсан” гэж Чой Сон Хуй мэдэгджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын “Триатлоны Улсын Шигшээ Баг”-ийн тамирчин 23 настай “Чүэ Сүг Хён” амиа хорлосон хэрэг гарлаа... 2020-07-03

“И Хюу Ри”-гийн “Караоке Лайв” Асуудал дагуулсаар байна... 2020-07-03

Ким Жон Ун хурал зарлаж, цар тахлын асуудлыг хэлэлцжээ 2020-07-03

Монголчууддаа 50%-ийн хөнгөлөлттэй үнээр үйлчилж эхэллээ... 2020-07-03

БНСУ Корона вирусээс хамгаалах, эдийн засгаа тогтворжуулахаар 3 дахь удаагийн төсвийн тодотгол хийлээ. 2020-07-04

БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй 2020-07-05

БНСУ-д халдварын шинэ тохиолдлын тоо гурван өдөр дараалан 60 давлаа 2020-07-05

Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц өнөөдөр 12:50 цагт газардана 2020-07-07

Хууль бусаар оршин сууж байсан Монгол иргэн архины газар агсан тавьжээ 2020-07-07

Өмнөд Солонгосын жүжигчин Woo Do Hwan энэ сарын 6-нд армид алба хаахаар явлаа. 2020-07-07

БНАСАУ хилийн хяналтаа чангатгаж байна 2020-07-07