Ардчилсан намын бүлгийн гишүүд УИХ-ын даргад баяр хүргэлээ

Ардчилсан намын бүлгийн гишүүд УИХ-ын даргад баяр хүргэлээ

Монгол Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонтой нь холбогдуулан Гомбожавын Занданшатарт УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Д.Ганбат болон Бүлгийн гишүүд, Бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргал нар баяр хүргэж, ажилд нь амжилт хүслээ.

Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын Анхдугаар чуулганаар түүнийг Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлж, гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн нь итгэл хүндэтгэл үзүүлж, үүрэг хариуцлага хүлээлгэж буйн илэрхийлэл юм гэдгийг Бүлгийн гишүүд онцоллоо.

Түүнчлэн парламент дахь сөрөг хүчинд хүндэтгэлтэй хандаж, гаргасан шийдвэр, хүсэлт шаардлагад анхааралтай хандаж, хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Наадмаар иргэдийг Хүй долоон худаг руу НЭВТРҮҮЛЭХГҮЙ 2020-07-08

ДЭМБ коронавирус агаараар дамжин тархаж байгааг хүлээн зөвшөөрчээ 2020-07-08

Татан буугдсан "Капитал" банкны зээлдэгчдийн нэрсийг зарлав 2020-07-08

Шинэ сайд нарт захирамж гардуулах ёслолын ажиллагаа Есөн хөлт цагаан тугт танхимд 14:30 цагт болно 2020-07-08

Улсын хилээр орсон гадаадын зорчигчид 80.3 хувиар буурчээ 2020-07-08

Ардчилсан намын бүлгийн гишүүд УИХ-ын даргад баяр хүргэлээ 2020-07-08

Ё.Баатарбилэг: Виз нь дуусаж байгаа оюутнууддаа Гадаад хэргийн сайд онцгой анхаараасай 2020-07-08

Онцгой байдлын алба хаагчдад шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин хүлээлгэн өглөө 2020-07-08

Жириновский: Азийн орнуудад аялах, гэртээ амьтан тэжээхийг хориглох санал гаргалаа 2020-07-08

С.Эрдэнэ намын даргын тамга, эрх үүргийг Ц.Туваанд шилжүүлж өглөө 2020-07-08

УБТЗ-ын ачаа тээвэр 10 хувиар өсжээ 2020-07-08