Шинэ сайд нарт захирамж гардуулах ёслолын ажиллагаа Есөн хөлт цагаан тугт танхимд 14:30 цагт болно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2020.07.07/ хуралдаж Засгийн газрын сайд нарын нэрийг тодруулсан. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж сайд нарынхаа нэрсийг танилцуулаад УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж байна. Нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж шийдвэр гаргуулсны дараа Ерөнхий сайд танхимын гишүүддээ батламж гардуулна. Захирамж гардуулах ёслолын ажиллагаа Есөн хөлт цагаан тугт танхимд 14:30 цагт болох аж.
- Захирамж гардуулах ёслолын ажиллагаа 14:30 цагт Есөн хөлт тугт танхимд болно.
- Томилогдсон сайд нар 16:00 цагт чуулганд тангараг өргөнө.
- Сайд нар тангараг өргөсний дараа ЕС өрөөндөө Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд нарт тамгыг нь гардуулна
- Дээрхи арга хэмжээний дараа БОАЖЯ, ГХЯ, БХЯ -ны сайд нарт яаман дээр нь очиж гардуулж өгнө
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.