Сирид тусламж хүргэх хил дамнасан механизмыг нэг жилээр сунгах тухай тогтоол баталжээ
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ Турктэй залгаа хилийн шалган нэвтрүүлэх нэг цэгээр Сирид тусламж хүргэх хил дамнасан механизмын хугацааг нэг жилээр сунгах тухай тогтоол баталжээ.
“Тогтоолын төслийг олонхын саналаар баталсан. 12 улс дэмжиж, гурван улс түдгэлзсэн” гэж зөвлөлийг энэ сард даргалж буй НҮБ-ын дэргэд суугаа Германы байнгын төлөөлөгч Кристоф Хойсген мэдээлсэн байна. Түдгэлзсэн орнууд нь ОХУ, БНХАУ болон Доминиканы Бүгд Найрамдах Улс аж.
АЗ долоо хоногийн турш санал зөрөлдсөний эцэст уг тогтоолыг бямба гарагт баталжээ. Эцсийн тогтоол нь маш товч бөгөөд "2139 тогтоолын хүчинтэй хугацааг 12 сараар сунгахаар болж, Сири, Туркийн хилийн “Баб-эс-Салям”, Ирактай залгаа хилийн “Эль-Ярубия”, Иордантай залгаа хилий “Аль-Рамта” шалган нэвтрүүлэх цэгүүдийг механизмаас хасахаар шийдвэрлэжээ". Ингэснээр хүмүүнлэгийн тусламжийг ганцхан цэгээр буюу Турктай залгаа хилийн Баб-эль-Хава" боомтоор дамжуулан хүргэх юм.
АЗ-ийн баталсан тогтоол нь тусламж хэрэгтэй байгаа Сирийн 2.8 сая иргэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломж олгоно гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.