Герман улс 10 сая гаруй ажлын байрыг авч үлдэж чаджээ
Герман улсад ажилгүйдлийн түвшин тавдугаар сард 6.3 хувьд хүрлээ. Ажилгүй иргэдийн тоо тавдугаар сард 238 мянгаар нэмэгдсэнээр дөрөвдүгээр сард 5.8 хувьтай байсан ажилгүйдлийн түвшин ингэж өслөө. Гэхдээ тус улс иргэдээ ажилтай, орлоготой байлгахын тулд арга хэмжээнүүд авч байгаа.
Цар тахлаас үүдэлтэй ажилгүйдэлтэй тэмцэхийн тулд компаниудыг ажилчдаа түр хугацаанд чөлөөлөх эсвэл багасгасан цагаар ажиллуулахыг зөвлөж байна. Харин орлогын тасалдлыг улсаас нь нөхөн олгож байна.
Ингэснээр Герман улс нийт 10 сая гаруй ажлын байрыг хадгалж чаджээ. Гэхдээ “ING”-ийн эдийн засагч Карстен Брзеский “Ажилгүйдлийн хэмжээ өндөр, гадаад эрэлт муу, хэрэглээ буурсан зэрэг нь тус улсын эдийн засаг V хэлбэрийн сэргэлттэй байхаас нэгэнт өнгөрсөнгэдгийг харуулж байна” гэжээ.
ZINDAA.MN
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.