Д.Трамп Хонконгт үзүүлдэг хөнгөлөлтийг зогсоолоо

Д.Трамп Хонконгт үзүүлдэг хөнгөлөлтийг зогсоолоо
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хонконгт үзүүлдэг хөнгөлөлтийг төгсгөл болгох зарлигт гарын үсэг зурлаа.
 
Бид эх газрын Хятадтай хэрхэн харьцаж байгаагийн адил одооноос эхлэн Хонконгтой мөн тэгж харьцах болно гэж тэрбээр мэдэгджээ. 
 
Мөн тэрбээр Хонконгийн иргэдийн эрхийг зөрчөж, нугачин дарах ажиллагаа явуулсан БНХАУ-ын албаны хүмүүст хориг арга хэмжээ авах хуульд гарын үсэг зурсан байна. Харин БНХАУ үүнд хариу арга хэмжээ авахаа мэдэгджээ.
 
Хонконг нь эх газрын Хятадын хаа ч байхгүй эрх чөлөөг эдэлдэг хэдий ч Бээжингийн баталсан шинэ хууль Хонконгийн тусгай статусыг үгүй хийнэ гэсэн айдас олны дунд байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.