В.Путин Монгол Улстай байгуулсан стратегийн түншлэлийн гэрээг соёрхон баталжээ

В.Путин Монгол Улстай байгуулсан стратегийн түншлэлийн гэрээг соёрхон баталжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ, Монгол Улсын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг соёрхон батлах тухай хуульд гарын үсэг зуржээ. Гэрээг 2019 оны долоодугаар сарын 3-нд Улаанбаатар хотноо байгуулсан юм.

Баримт бичиг ёсоор талууд бие биенийгээ найрсаг, тэгш эрхт, тусгаар улс гэж үзэн, харилцан итгэлцэл, түүхэн уламжлалт сайн хөршийн харилцаа, иж бүрэн стратегийн түншлэл, олон талт харилцан ашигтай хамтын ажиллагаанд үндэслэн хамтран ажиллахаар заажээ. Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд Монгол Улс, ОХУ нь улс төр, батлан хамгаалах, аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, санхүү, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч, мэдээллийн технологи, хүмүүнлэгийн харилцаа, соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухаан, техник, экологи, эрүүл мэнд, эрүүл ахуй хорио цээрийн болон харилцаан сонирхсон салбарт тогтвортой хамтран ажиллагааг хөгжүүлэх юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.