БНСУ дахь Монгол иргэн хар тамхи, хүчингийн хэргээр 5 жилийн ял авсан байна...

БНСУ дахь Монгол иргэн хар тамхи, хүчингийн хэргээр 5 жилийн ял авсан байна...

БНСУ дахь бас нэгэн Монгол иргэн хар тамхи, хүчингийн хэргээр 5 жилийн ял авсан талаар тус улсын www.edaily.co.kr сайт дурджээ.

Уг мэдээг товчилбол :

16-ны өдөр, Сөүл хотын давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн 10-р хэсгээс Хар тамхины тухай хууль зөрчсөн хэргээр шүүхэд шилжин ирсэн Монгол улсын иргэн, оюутан, 22 настай А-д Анхан шатны шүүхээс оногдуулсан 5 жилийн хорих ял, 40 цагийн бэлгийн хүчирхийллийн эмчилгээний хөтөлбөрт хамрагдах ялыг хэвээр үлдээв.

Шүүхээс "А нь хохирогчид кокаиныг нууцаар уулгаж, ухаан алдсан хойно нь хүчиндсэн гэмт үйлдэл нь хүнд хэрэг бөгөөд үүнээс болж хохирогч сэтгэл санааны хүнд цохилтод орж шаналж байсан" гээд "хохирогчтой тохиролцох юмуу хохирогчоос уучлал хүсч чадаагүй зэрэг нь анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хүнд гэж үзэх боломжгүй"-г дурджээ.

Сөүл хотын нэгэн их сургуульд сурдаг А нь өнгөрсөн оны 3 сарын 20-нд хамт архи уусан Хятад эмэгтэйд нууцаар кокаин уулгасны дараа өөрийн гэртээ авчирч хүчиндсэн хэргээр шүүхэд шилжсэн байсан юм.

А нь хохирогчтой бэлгийн харилцаанд ороогүй гэж өөрийгөө өмөөрч байсан боловч хохирогчийн биеэс түүний DNA шинжилгээгээр илэрснээр хэргээ хүлээсэн байдаг.

Мөн мөрдөн байцаалтын явцад анхандаа кокаин хэрэглэсэн хэргээ хүлээж байснаа "кокаин биш Монголын уламжлалт хамрын тамхи гэж бодсон" хэмээн мэдүүлгээ байн байн өөрчилж мөрдөн байцаах байгууллагын ажилд "худал хэлэх, өгсөн мэдүүлгээ өөрчлөх" мэтээр хүндрэл учруулсан зэргийг нь зэмлэн буруушааж, өөрийн хийсэн гэм буруутай үйлдлийхээ заримыг нь л хүлээн зөвшөөрсөн А-ийн үйлдэлд "гэм буруутайн ял"-ыг оногдуулсан хэмээн тайлбарлажээ.

Орчуулан эмхэтгэсэн : Ц.Өнөрзаяа 

Эх сурвалж : https://m.edaily.co.kr/news/Read… 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол улсын Гурван иргэн архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас хоорондоо муудалцажээ, 2020-07-16

Ким Жөн Ун Ерөнхийлөгч Х.Баттулгад баярын захидал илгээжээ 2020-07-16

БНАСАУ-ын удирдагч энэ оны эхний хагаст хамгийн цөөн удаа олны өмнө гарч иржээ 2020-07-16

БНСУ-ын Парламент албан ёсоор нээлтээ хийж гишүүд тангаргаа өргөлөө. 2020-07-16

“Соүль” хотын захирагч агсан “Паг  Вон Сүн” даргыг тойрсон асуудал хурцадмал хэвээр байна... 2020-07-17

БНСУ дахь Монгол иргэн хар тамхи, хүчингийн хэргээр 5 жилийн ял авсан байна... 2020-07-17

БНАСАУ коронавирусний вакцин бүтээж байна 2020-07-18

М.Нандин-Эрдэнэ ялалт байгуулж Н.Чингүн харамсалтайгаар ялагдал хүлээлээ. 2020-07-19

Ким Жөн Ун Цэргийн төв хорооны хуралдааныг даргалан явуулжээ 2020-07-19

Өмнөд Солонгосын “Samsung Electronics” корпорац ирэх есдүгээр сард шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулахаар болжээ. 2020-07-23

БНСУ “COVID-19”-ийн халдвар авсан гадаадын иргэдээс төлбөр авахаар төлөвлөж байна 2020-07-23