БНСУ-ын Парламент албан ёсоор нээлтээ хийж гишүүд тангаргаа өргөлөө.

БНСУ-ын Парламент албан ёсоор нээлтээ хийж гишүүд тангаргаа өргөлөө.

БНСУ-ын Парламент албан ёсоор нээлтээ хийж гишүүд тангаргаа өргөлөө.

БНСУ-ын 21дахь удаагийн парламентын сонгууль өнгөрсөн 4-р 15-ний өдөр болж эрх баригч ардчилсан хүчин дийлэнх олонхын саналыг авч ялалт байгуулсан билээ. Улмаар шинээр сонгогдсон парламентын гишүүдийн бүрэн эрх энэ оны 5-р сарын 30-ний өдрөөс эхлэн хэрэгжиж ихэлсэн болов ч албан ёсны нээлтээ хийж чадалгүй өнөөдрийг хүрээд байсан билээ.

Учир нь тус улсын парламентын 18н байнгын хороодын дарга нарыг сонгон томилох тал дээр сөрөг хүчинтэй тохиролцоонд хүрч чадаагүй бөгөөд сөрөг хүчний зүгээс хуралд оролцохгүй “Бойкот” зарлаад байсан юм.

Ингэснээр энэ удаагийн 21 дахь парламент нь нээлтээ хамгийн оройтуулж хийсэн  парламент болж байгаа бөгөөд шинэр сонгогдсон гишүүдийн бүрэн эрх хэрэгжиж эхлээд дариу 47 хоногийн нүүр үзээд байна.

Уламжлал ёсоор өнөөдөр болсон албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд тус улсын ерөнхийлөгч “Мүн Жэ Ин” оролцон үг хэллээ.

Тэрээр хэлэхдээ энэ хэцүү цаг үед намуудын хамтын ажиллагаа чухал болохыг онцлоод цаашид орон сууцны үнийн өсөлтийг тогтоон барих, Хоёр Солонгосыг төмөр замаар холбох, ерөнхийлөгчийн зүгээс дэвшүүлээд байгаа “Солонгос маягийн New Deal” бодлого зэрэг чухал бодлогуудыг дэмжин ажиллаж цаг алдахгүй байхыг хүслээ.

Орчуулан эмхэтгэсэн : Д.Тодням 

Эх сурвалж : JTBC TV 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Topgoal Rhapsody” шоуны ялагч Н.Идэрмөнх хоёр дахь дуугаа цацлаа 2020-07-16

БНСУ дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын төвөөс дараах мэдээллийг өгч байна. 2020-07-16

Монгол улсын Гурван иргэн архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас хоорондоо муудалцажээ, 2020-07-16

Ким Жөн Ун Ерөнхийлөгч Х.Баттулгад баярын захидал илгээжээ 2020-07-16

БНАСАУ-ын удирдагч энэ оны эхний хагаст хамгийн цөөн удаа олны өмнө гарч иржээ 2020-07-16

БНСУ-ын Парламент албан ёсоор нээлтээ хийж гишүүд тангаргаа өргөлөө. 2020-07-16

“Соүль” хотын захирагч агсан “Паг  Вон Сүн” даргыг тойрсон асуудал хурцадмал хэвээр байна... 2020-07-17

БНСУ дахь Монгол иргэн хар тамхи, хүчингийн хэргээр 5 жилийн ял авсан байна... 2020-07-17

БНАСАУ коронавирусний вакцин бүтээж байна 2020-07-18

М.Нандин-Эрдэнэ ялалт байгуулж Н.Чингүн харамсалтайгаар ялагдал хүлээлээ. 2020-07-19

Ким Жөн Ун Цэргийн төв хорооны хуралдааныг даргалан явуулжээ 2020-07-19