“Соүль” хотын захирагч агсан “Паг  Вон Сүн” даргыг тойрсон асуудал хурцадмал хэвээр байна...

“Соүль” хотын захирагч агсан “Паг  Вон Сүн” даргыг тойрсон асуудал хурцадмал хэвээр байна...

БНСУ-ын нийслэл Соүль хотын захирагчын сонгуульд 3дахь удаагаа ялалт байгуулан тус улсын түүхэнд хамгийн удаан хугацаанд буюу 3,180 хоногийн турш тасралтгүй Соүль хотын захирагчаар ажиллаж ирсэн “Паг Вон Сүн” нь өнгөрөгч 9-ний өдөр амиа хорлон таалал төгссөн билээ.

Соүль хотын захиргааны зүгээс мэдэгдэл хийж “Паг” даргын оршуулга болон салах ёслол гүйцэлдүүлэх ажлыг хариуцан зохион байгуулахаар болсон бөгөөд Соүль хотын захиргааны төв байрны өмнө талбайд салах ёслол гүйцэтгэх асар барьсан юм. Ингэснээр хотын захиргааны ажилчид болон энгийн иргэд “Паг” даргатай салах ёслол гүйцэтгэх цуваа 5 хоногийн турш үргэлжилсний эцэст 13-ний өдөр өөрийнх нь сүүлчийн хүслийн дагуу эцэх эхийн нь оршуулгын ойролцоо оршуулах ёслолыг гүйцэтгэв.

Оршуулах ёслол дуусмагц “Паг” даргын энэхүү асуудал улс төрийн талбарт томхон хэрүүлийн алим болоод байгаа билээ. Сөрөг хүчний зүгээс хэдийгээр “Паг” дарга нас барсан болов ч нарийн бичгийн дарга хүүхнийх нь гаргаад буй бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гомдлыг үргэлжлүүлэн шалгаж үнэн мөнийг тогтоохыг шаардаж байгаа юм.

Харин эрх баригч намын зүгээс нэгэнт хэрэгт холбогдогч нь нас барсан учир хуулийн дагуу хэргийг үргэлжлүүлэн шалгах боломжгүй гэсэн байр суурьтай байгаа юм.

Тэгвэл сүүлийн хоногуудад сөрөг хүчний зүгээс “Паг” даргад холбогдуулан хохирогч гомдол гаргаж байгаа тухай мэдээллийг хэн нэгэн задруулсан бөгөөд энэ нь албаны нууц задруулсан, хууль зөрчсөн үйлдэл тул шалган тодруулахыг шаардаад байгаа юм. Учир нь хохирогч нарийн бичиг хүүхэн 7-р сарын 8-ний өдөр холбогдох байгууллагад өргөдлөө өгсөн болов ч “Паг” хотын дарга түүнээс дариу хэдэн цагийн өмнө энэ тухай мэдээлэлтэй байсан бөгөөд тухайн өдрийн орой өөрийн гэрт ойрын туслахуудаа дуудан яаралтай хурал хийсэн болох нь тогтоогдоод байгаа билээ.

Энэхүү асуудалтай холбогдуулан цагдаагийн байгууллага хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд Соүль хотын холбогдох ажилтнуудыг дуудан байцаалт авч эхэлсэн байна.

Цагдаагийн байгууллагын шалгалтаар “Паг” даргад холбогдуулан бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр гомдол гаргаж байгаа талаар анх мэдээлсэн хүн нь түүний жендерийн асуудал хариуцсан туслах “Им Сүн Ёон” байсан болохыг тогтоосон байна. Тэрээр тухайн асуудлын талаар хотын даргад анх мэдээлсэн нь үнэн болов ч албаны нууц задруулсан зүйл байхгүй, хотын захиргааны ажилчдын дунд тийм цуурхал тарсан болохыг олж сонсоод өөрт нь дамжуулан хэлсэн гэж мэдүүлээд байгаа юм.

Мөн хэрэг явдал болохын урд орой нь “Паг” даргын гэрт ямар хүмүүс цуглаж юу ярьсан тухай үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд тэдгээр хүмүүсийн дунд “Паг” хотын даргатай хамгийн сүүлд уулзсан, хамгийн сүүлд утсаар ярьсан болох нь тогтоогдоод байгаа “Гу Хан Сог” нарийн бичгийн дарга асан байсан байна.

Цагдаагийн байгууллага өнгөрөгч 15-ний өдөр нарийн бичгийн дарга асан  “Гу Хан Сог”-ыг дуудаж 3н цагийн турш гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд тэрээр хэлэхдээ “Паг” даргатай хамгийн сүүлд буюу тухайн өдрийн 13:39 минутад утсаар ярьсан үнэн бөгөөд тухайн үед дарга ууланд гарсан байгааг мэдсэн, Мэдээд уулнаас бууж ирэхийг ятгасан гэж мэдүүлэг өгчээ.

Соүль хотын дарга агсан “Паг Вон Сүн” нь хуульч эрх зүйч мэргэжилтэй бөгөөд оюутан залуу наснаасаа эхлэн Солонгос улсын ардчилал хүний эрхийн төлөө тууштай тэмцэж ирсэн өнөөгийн ардчилсан хүчний нэр дээрээс дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх өндөр магадлалтай нэр хүнд бүхий улс төрч байлаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын төвөөс дараах мэдээллийг өгч байна. 2020-07-16

Монгол улсын Гурван иргэн архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас хоорондоо муудалцажээ, 2020-07-16

Ким Жөн Ун Ерөнхийлөгч Х.Баттулгад баярын захидал илгээжээ 2020-07-16

БНАСАУ-ын удирдагч энэ оны эхний хагаст хамгийн цөөн удаа олны өмнө гарч иржээ 2020-07-16

БНСУ-ын Парламент албан ёсоор нээлтээ хийж гишүүд тангаргаа өргөлөө. 2020-07-16

“Соүль” хотын захирагч агсан “Паг  Вон Сүн” даргыг тойрсон асуудал хурцадмал хэвээр байна... 2020-07-17

БНСУ дахь Монгол иргэн хар тамхи, хүчингийн хэргээр 5 жилийн ял авсан байна... 2020-07-17

БНАСАУ коронавирусний вакцин бүтээж байна 2020-07-18

М.Нандин-Эрдэнэ ялалт байгуулж Н.Чингүн харамсалтайгаар ялагдал хүлээлээ. 2020-07-19

Ким Жөн Ун Цэргийн төв хорооны хуралдааныг даргалан явуулжээ 2020-07-19

Өмнөд Солонгосын “Samsung Electronics” корпорац ирэх есдүгээр сард шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулахаар болжээ. 2020-07-23