Сөүл хотын томоохон худалдааны захад шинээр голомтот халдвар дэгджээ
Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын төвд байрлах "Намдэмүн" худалдааны захад "COVID-19" халдвар дэгдээд байна. Тус захын эмэгтэйчүүдийн хувцас хэрэгслийн “Kennedy Complex” гэх төвд ажилладаг найман худалдагчаас "COVID-19"-ийн халдвар илэрсэн байна.
Мөн нэгэн эмэгтэй худалдаач вирусийг хүүхдэдээ дамжуулсан нь тодорхой болжээ. Сөүл хотын захиргаанаас “Kennedy Complex”-оор үйлчлүүлсэн бүх худалдан авагч, иргэдийг яаралтай шинжилгээ өгөхийг уриалаад байгаа юм. "Намдэмүн" нь бүх төрлийн бараа, бүтээгдэхүүн зардаг хамгийн том уламжлалт худалдааны зах юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.