БНСУ пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг хөгжүүлж байна

БНСУ пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг хөгжүүлж байна

БНАСАУ-ын алсын тусгалтай их бууны аюул заналхийллээс дэд бүтцийн гол объектуудаа хамгаалахад зориулагдсан пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах тактикийн системээ хөгжүүлж байгаа тухай БНСУ-ын Үндэсний батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурджээ.

Израилийн “Iron Dome” системтэй шинж чанараараа төстэй системийг БНСУ-ын Зэвсэгт хүчний зэвсэглэлд 2020 оны сүүлчээр эсвэл 2030-аад оны эхээр нэвтрүүлнэ. Түүнчлэн 2021 онд нисэх онгоц тээгч хөнгөн хөлөг онгоцыг бүтээх бол 2025 он гэхэд тав дахь үеийн “KF-X” сөнөөгч онгоцыг үйлдвэрлэхээс гадна “агаар-гадаргуу” болон “агаар-хөлөг онгоц” ангиллын удирдлагатай пуужинг хөгжүүлж эхлэхээ БХЯ мэдэгдсэн байна.

2025 он гэхэд БНСУ Солонгосын хойг дахь нөхцөл байдалд өдөр шөнөгүй хяналт шалгалт хийх сансрын тагнуулын аппараттай болохын зэрэгцээ тагнуулын нисгэгчгүй нисэх онгоцуудаа бүтээнэ гэдгийг мэдэгдэлд мөн цохон дурджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Гэрээгээр ажиллаж байгаад харласан, ОНГОЦНЫ МӨНГӨӨ аваагүй удсан(3 жилээс дээш) иргэд МӨНГӨӨ ХУРДАН АВААРАЙ. 2020-08-08

БНСУ-д оршин суугаа Монгол иргэдийн анхааралд! 2020-08-09

Фото мэдээ: БНСУ-д их хэмжээний аадар бороо үргэлжлэн орж, дараах нөхцөл байдал үүссэн байна 2020-08-09

Бусан хот болон Өмнөд, Умард Кёнсан мужид ажиллаж амьдарч буй монгол иргэдийн анхааралд 2020-08-10

БНСУ-д хүчтэй аадар бороо орсны улмаас 31 хүн амиа алджээ 2020-08-10

БНСУ пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг хөгжүүлж байна 2020-08-10

Сөүл хотын томоохон худалдааны захад шинээр голомтот халдвар дэгджээ 2020-08-11

Япон улсад Корона вирусын халдварын тоо нэг өдрийн дотор 839-р нэмэгдэж 50,461 болжээ... 2020-08-11

Үерийн хор уршгийг арилгахад чиглэсэн арга хэмжээ авахыг Мүн Жэ Ин уриалжээ 2020-08-11

Өмнөд Солонгост борооны улирал ер бусын удаан үргэлжилж байна 2020-08-12

БНСУ-д ажилгүйдлийн түвшин 11 жилд байгаагүй өндөр хэмжээнд хүрчээ 2020-08-12