Өмнөд Солонгост дахин нэг сүмээс халдвар тархлаа

Өмнөд Солонгост дахин нэг сүмээс халдвар тархлаа

Өмнөд Солонгосын Саранг-Жэил сүмийн пастор Жун Кван Хун гэгчээс коронавирусний халдвар эхэлснээс хойш тус сүм халдварын шинэ голомт болоод байна.

Сүмийн үйл ажиллагаа Сөүл хотын Сёнбук дүүрэгт болдог тул тэр хавийн иргэдийг шинжилгээнд хамруулахаар болжээ.

Сүмийн пастороос халдвар илэрснээс хойш 315 хүнээс коронавирусний халдвар илэрсэн байна.

Саранг-Жэил сүмийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хууль дүрмийг ноцтой зөрчсөн гэж шүүхээс үзсэн юм. Улмаар Сөүл хотын захиргаа нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг 76 мянган сүмд хяналт шалгалт хийж, цуглааныг цагийг бууруулан, тодорхой цагийн хязгаарлалт тогтоогоод байна.

Саранг-Жэил сүмийн хуулийн хэлтэс шүүхээс буруутай гэж үзсэнийг эсэргүүцэн зөвхөн удирдлагаас илэрсэн байтал нийтэд тараасан мэтээр олон нийтэд ойлгуулж байгааг хүчтэй эсэргүүцжээ. Гэвч цуглаанд оролцогчдоос халдвар илэрсэн талаар сэтгүүлчид асуухад тодорхой хариу өгөөгүй байна.

Тус сүмийн хуулийн хэлтэс Өмнөд Солонгосын Засгийн газар, Сөүл хотын захиргааг үйл ажиллагааг доголдуулах зорилгоор нийгэмд илт худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр шүүхэд хандахаар болжээ.


Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өмнөд Солонгост 279 шинэ тохиолдол илэрлээ 2020-08-16

ОХУ, БНАСАУ харилцаагаа бэхжүүлнэ 2020-08-16

Мүүн Жэ Ин: Нийтийн эрүүл мэндийн эсрэг хууль бус үйлдлүүдтэй хатуу тэмцэхээ мэдэгджээ. 2020-08-17

Ази, Европт коронавирусний хоёр дахь давлагаа эхэлсэн гэв 2020-08-17

БНСУ-д халдварын тохиолдлын тоо огцом нэмэгджээ 2020-08-17

Өмнөд Солонгост дахин нэг сүмээс халдвар тархлаа 2020-08-18

Өмнөд Солонгосын BTS хамтлагийн "Fake Love” клип YouTube суваг дээр 750 сая үзэгчтэй болжээ 2020-08-18

БНСУ-д 5 хоногийн хугацаанд халдварын тохиолдол шинээр 1000 орчим илэрсэн байна. 2020-08-18

Сөүль хотын "Саран Чэил" Сүмийн пастор "Чон Гуан Хүн" нь Ковид-19 туссан болох нь тогтоогджээ... 2020-08-18

Маргааш буюу 8-р сарын 19-ний өдрөөс эхлэн буфет ресторан, компьютер тоглоомын газрууд хаагдана 2020-08-18

БНСУ-д таван сарын хугацаанд байгаагүй халдварын хамгийн олон тохиолдол илэрчээ 2020-08-19