Нийгмийн даатгалын сангийн орлого 12.9 хувиар буурчээ
Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого оны эхний долоон сард 1.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 203.8 тэрбум төгрөг буюу 12.9 хувиар буурчээ. Тэтгэврийн даатгалын сангийн орлого 146.2 (12.6%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.
Харин долоодугаар сард 140.5 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 15.8 (10.1%) тэрбум төгрөгөөр буурчээ.
Нийгмийн даатгалын сангийн зарлага эхний долоон сард 1.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 95.1 (6.4%) тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 183.3 (17.2%) тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 12.7 (17.5%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Долоодугаар сард сангийн зарлага энэ оны 7 дугаар сард 218.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 3.2 (1.5%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.