Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн 6.2 заалтыг ТӨР НЬ ШИЙДВЭРЭЭ ГАРГА, ИРГЭДЭЭСЭЭ АСУУ гэдэг утгаар тусгасан

Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн 6.2 заалтыг ТӨР НЬ ШИЙДВЭРЭЭ ГАРГА, ИРГЭДЭЭСЭЭ АСУУ гэдэг утгаар тусгасан

Төрийн ордонд өнөөдөр /2020.08.19/ "Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь буюу байгалийн баялаг, төрийн нийтийн өмч болох нь" хэлэлцүүлэг өрнөж байна.

Энэ үеэр иргэн Л.Мөнхсайхан хууль санаачлагчдад хандаж "Үндсэн хуулийн 6.1 дэх хэсэгт ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэсэн заалт бий. Харин Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад болохоор нийтийн гэдэг үг орж ирсэн байна. Нийтийн гэдэг үгийг ард түмний гэж ойлгох нь зөв үү. Хоёрдугаарт, газрын хэвлийн дэх баярлаг, бүх лицензийг өмчлөгч нь ард түмэн гэж ойлгож болох уу. Гуравдугаарт, стратегийн бус ач холбогдолгүй ордыг хэн эзэмших вэ. Үндсэн хууль хүчин төгөлдөр, хэрэгжиж байна. Энэ хуулиар Монголын бүх ард түмэн бүгдээрээ лицензийн өмчлөгч мөн үү" гэх асуултыг тавилаа.

Түүний асуултад УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР "Нийтийн өмч гэдэг нь өргөн ойлголттой. Төрийн өмч, шашны өмч зэрэг бүгд багтаж байгаа юм. Нийтийн өмчийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь л төрийн өмч шүү дээ. Байшин бол төрийн өмч, газар нь төрийн нийтийн өмч гэж ойлгож болно. Ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэсэн болохоор Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад нийтийн өмч гэж тусгаж өгсөн" гэлээ. 

Харин нэмэлт мэдээллийг хууль зүйн доктор О.МӨНХСАЙХАН өглөө. Тэрбээр "Иргэдийн хувьд байгалийн баялгийн өмчлөгч нь төр гэж ойлгодог. Учир нь, тухайн төр нь ард түмнээ төлөөлж байдаг. Гэхдээ тэр байгалийн баялгаа хэн өмчлөх вэ гэдгийг нэрлэхдээ өөр өөрөөр нэрлэдэг. Миний мэдэж байгаагаар гуравхан улсад л ард түмний өмч гэж нэрлэсэн байдаг. Улсын өмч, ард түмний өмч, төрийн өмч гэж нэрлэх нь ямар ч ялгаагүй. Агуулга нь адилхан юм. Ард түмэн гэдэг үгийг ирээдүйн иргэд ч багтана. Нийтийн гэдэг үг нь өргөн утгатай. Энэ хүрээнд манай хууль тогтоомж хөгжиж байна. Стратегийн орд болон бусад бүх баялгийг хамруулсан ерөнхий зарчим нь бий. Түүгээрээ шийдэгдээд явна" хэмээн ярилаа. 

УИХ-ын гишүүн асан Д.ЛҮНДЭЭЖАНЦАН "Үндсэн хууль бол маш их маргаан мэтгэлцээний дундуур гарсан. Харин ч нуруутай гарсан гэж боддог. Зохион байгуулагдсан ард түмнийн төр гэж нэрлэдэг. Тэгэхээр дөрвөн жилийн хугацаатай сонгогдсон УИХ бол ард түмний төлөөлөл. Үүнээс илүү төлөөллийг гаргаж чадахгүй байна. Төрийн өмч гэдэг нэрээр 1992 оноос явж ирсэн. Төрийн өмчийг УИХ-аас авахуулаад л лиценз тараагаад явсан. Ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэдгийг тодруулмаар байна гэх яриа их явсан. Хэд хоног ярьсан. Төрийн өмч гээд хэлчихсэн чинь эзэн нь улсаа мэдэж, иргэн нь усаа хашдаг гэдэг шүүмжлэл гараад байсан юм. Ард түмний өмч гэхээр тэр 3.2 сая иргэн яаж цуглах юм. Эндээс улбаалж төрийн нийтийн өмч гэж нэрлэсэн юм. Төр нь шийдвэрээ гаргана, харин иргэдээсээ асууна гэдэг утгаараа оруулж баталсан. Харин бусад зүйлийг нь холбогдох хуулиараа тодорхой болгож өгнө гэж ярьцгаасан юм" гэдгийг тодотголоо. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийгмийн даатгалын сангийн орлого 12.9 хувиар буурчээ 2020-08-19

Г.Занданшатар: Үндсэн хуулийн 6.2 заалтаар гадныханд газар нутгаа зарах гэж байна гэх мэдээлэл үндэслэлгүй 2020-08-19

Таван том банканд Нийгмийн даатгалын 899.7 тэрбум төгрөг байршиж байна 2020-08-19

Цахим төлбөрийн QRBARIMT ашигласнаар И-БАРИМТЫГ бүгд олгодог болно 2020-08-19

Шүүхээс Д.Дамба-Очирт 3.6 жилийн ХОРИХ ЯЛ оноолоо 2020-08-19

Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн 6.2 заалтыг ТӨР НЬ ШИЙДВЭРЭЭ ГАРГА, ИРГЭДЭЭСЭЭ АСУУ гэдэг утгаар тусгасан 2020-08-19

МҮИС төлбөрөө 60 хүртэл хувиар хөнгөлж, оюутнууддаа бэлэг барьж байна 2020-08-19

2019 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, аудитын дүгнэлтийг сонсож, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв 2020-08-19

С.Ганбаатар: Үндсэн хуулийн 6.2 заалтад шүүмжлэлтэй хандах нь төрийн эсрэг гэмт хэрэг үү 2020-08-19

Монгол Улсын баг “FIBA world skill challenge” тэмцээнд өрсөлдөнө 2020-08-19

Зээлийн хүүг 4 нэгжээр бууруулах хөтөлбөр бэлэн болжээ 2020-08-19