Цахим төлбөрийн QRBARIMT ашигласнаар И-БАРИМТЫГ бүгд олгодог болно

Цахим төлбөрийн QRBARIMT ашигласнаар И-БАРИМТЫГ бүгд олгодог болно

Монголын Татварын алба , Гааль, татвар, санхүү мэдээллийн төв хамтран төлбөрийн баримтыг бүх нийтээрээ олгодог болгох хялбар шийдлийг нэвтрүүлж эхэлжээ. 

Төлбөрийн баримт олгоход тодорхой хэмжээний дэд бүтэц, зай талбай шаардагддаг, мөн бичил бизнес эрхпэгчдэд төлбөрийн баримт олгох зардал нь хүндрэлтэй зэрэг шалтгаануудаар төлбөрийн баримт олгохгүй байх тохиолдол байсан. Тэгвэл гар утсан дээрх ebarimt апплэйкшнээ ашиглаад иргэд хоорондоо цахим төлбөрийн QRBarimt -ийг үйлдэх боломжтой болж байна.

Энэхүү цахим төлбөрийн QR баримт гэдэг нь тухайн худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн ажлын байран дээр байх татвар төлөгчийн мэдээлэл бүхий QR кодыг уншуулснаар төлбөрийн баримт үүсгэх цонх гарч ирсний дагуу худалдан авагч хүсэлт явуулж, худалдагч баталгаажуулснаар үүсэх төлбөрийн баримт юм.

Татварын албанаас эхний ээлжинд лангуу түрээслэгч, жижиг үйлчилгээний бизнес эрхлэгч 17 мянга гаруй татвар төлөгчид мэдээлэл бүхий QЯ кодыг байршуулна. Харин иргэд есдүгээр сараас эхлэн худалдаа, үйлчилгээний газарт наасан QR кодыг Ebarimt апп-ын камераар уншуулан и-баримт үүсгэх товч дээр даран хувь хүн, байгууллага дээрээ цахим телбөрийн QRBARIMT үүсгэх юм.

Уг баримтыг борлуулагч шалгаад и-баримт аппликэйшнээрээ дамжуулан баталгаажуулалт хийснээр төлбөрийн баримт автоматаар бүртгэгддэг болох юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Жижиг дунд үйлдвэрийн газрын даргаар Я.Эрдэнэсайханыг томилов 2020-08-19

Монголын мэдээлэл, худалдааг дэмжих Европын төв байгуулагдлаа 2020-08-19

Нийгмийн даатгалын сангийн орлого 12.9 хувиар буурчээ 2020-08-19

Г.Занданшатар: Үндсэн хуулийн 6.2 заалтаар гадныханд газар нутгаа зарах гэж байна гэх мэдээлэл үндэслэлгүй 2020-08-19

Таван том банканд Нийгмийн даатгалын 899.7 тэрбум төгрөг байршиж байна 2020-08-19

Цахим төлбөрийн QRBARIMT ашигласнаар И-БАРИМТЫГ бүгд олгодог болно 2020-08-19

Шүүхээс Д.Дамба-Очирт 3.6 жилийн ХОРИХ ЯЛ оноолоо 2020-08-19

Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн 6.2 заалтыг ТӨР НЬ ШИЙДВЭРЭЭ ГАРГА, ИРГЭДЭЭСЭЭ АСУУ гэдэг утгаар тусгасан 2020-08-19

МҮИС төлбөрөө 60 хүртэл хувиар хөнгөлж, оюутнууддаа бэлэг барьж байна 2020-08-19

2019 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, аудитын дүгнэлтийг сонсож, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв 2020-08-19

С.Ганбаатар: Үндсэн хуулийн 6.2 заалтад шүүмжлэлтэй хандах нь төрийн эсрэг гэмт хэрэг үү 2020-08-19