Таван том банканд Нийгмийн даатгалын 899.7 тэрбум төгрөг байршиж байна

Таван том банканд Нийгмийн даатгалын 899.7 тэрбум төгрөг байршиж байна

Системийн ач холбогдол бүхий банкуудын үйл ажиллагаанд эрсдэлт нөхцөл байдал үүсээгүй талаар Монголбанкнаас өнөөдөр мэдээлэл хийснийг  хүргэсэн. Түүнчлэн Монголбанкнаас өөрийн сайтдаа байршуулсан албан ёсны мэдэгдлийг хүргэе.

МЭДЭГДЭЛ

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд заасан чиг үүргийн дагуу хадгаламж эзэмшигч, харилцагчдын эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай, тогтвортой байдлыг хангах чиг үүргийн дагуу Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэн явуулж буй арилжааны банкуудын үйл ажиллагаанд тогтмол, тасралтгүй хяналт тавин ажилладаг.

Банкны салбар нь харилцагч, хадгаламж эзэмшигчдийн итгэлцэл дээр тогтдог маш эмзэг салбар бөгөөд аливаа хэлбэрээр олон нийтэд цацагдаж, түгсэн буруу ташаа мэдээлэл нь тухайн банкны хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, банкийг эрсдэлд оруулах улмаар эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх томоохон эрсдэл, сөрөг үр дагавартай.

Өнөөдрийн байдлаар системийн ач холбогдол бүхий 5 том банк үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрт Нийгмийн даатгалын 899.7 тэрбум төгрөг байршиж, иргэд, харилцагчдад тэтгэвэр халамжийн үйлчилгээг үзүүлж байна.

Дэлхий дахинд нүүрлээд байгаа цар тахалтай холбоотойгоор арилжааны банкууд ч мөн эдийн засгийн амаргүй орчинд үйл ажиллагаа явуулж байгаа боловч 2020 оны наймдугаар сарын 18-ны өдөр олон нийтэд мэдээллэгдсэн арилжааны томоохон хоёр банкинд эрсдэл үүссэн гэх мэдээлэл нь бодит байдалд нийцээгүй болохыг мэдэгдье.

Банкны тухай хуульд заасны дагуу өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй бүх банк сар бүрийн санхүүгийн тайлан мэдээ, Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хэрхэн ханган ажиллаж байгаа талаарх мэдээллийг өөрийн цахим хуудсаар дамжуулан тогтмол олон нийтэд мэдээлдэг тул өөрийн харилцагч банкны мэдээллийг нягтлах, судлах бүрэн боломжтой юм” гэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо 2020-08-19

Жижиг дунд үйлдвэрийн газрын даргаар Я.Эрдэнэсайханыг томилов 2020-08-19

Монголын мэдээлэл, худалдааг дэмжих Европын төв байгуулагдлаа 2020-08-19

Нийгмийн даатгалын сангийн орлого 12.9 хувиар буурчээ 2020-08-19

Г.Занданшатар: Үндсэн хуулийн 6.2 заалтаар гадныханд газар нутгаа зарах гэж байна гэх мэдээлэл үндэслэлгүй 2020-08-19

Таван том банканд Нийгмийн даатгалын 899.7 тэрбум төгрөг байршиж байна 2020-08-19

Цахим төлбөрийн QRBARIMT ашигласнаар И-БАРИМТЫГ бүгд олгодог болно 2020-08-19

Шүүхээс Д.Дамба-Очирт 3.6 жилийн ХОРИХ ЯЛ оноолоо 2020-08-19

Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн 6.2 заалтыг ТӨР НЬ ШИЙДВЭРЭЭ ГАРГА, ИРГЭДЭЭСЭЭ АСУУ гэдэг утгаар тусгасан 2020-08-19

МҮИС төлбөрөө 60 хүртэл хувиар хөнгөлж, оюутнууддаа бэлэг барьж байна 2020-08-19

2019 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, аудитын дүгнэлтийг сонсож, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв 2020-08-19