Зээлийн хүүг 4 нэгжээр бууруулах хөтөлбөр бэлэн болжээ

Зээлийн хүүг 4 нэгжээр бууруулах хөтөлбөр бэлэн болжээ

Монголбанкнаас зээлийн хүүг 4 нэгжээр бууруулах хөтөлбөрийн төслийг боловсруулан өчигдөр УИХ-ын даргад танилцуулсан бол өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар төслийг дэмжжээ. Төслийг энэ долоо хоногт багтан УИХ-д өргөн барих хүлээлттэй байгаагаа Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэллээ.

Өнөөдөр банкны зээлийн дундаж хүү 16.3 хувь байгаа нь 2016 онд 20.6 хувь байснаас 4 нэгжээр буурсан үзүүлэлт аж. 

"Банкны зээлийн хүүгийн 60 орчим хувь нь эх үүсвэрийн хүү, 17 орчим хувь нь банкны үйл ажиллагааны зардал, 11 хувь нь зээлийн эрсдэлтэй холбоотой зардал, үлдсэн нь банкуудын өрсөлдөөн, төвлөрөлтэй холбоотой зардалд зарцуулагдаж байна. Энэ бүгдийг судлаад хаана нь ямар бодлогын арга хэмжээ авбал зээлийн хүүг дахин 4 нэгжээр бууруулах орон зай гарахыг судласан. Ойрын 3-4 жилд зээлийн хүүг 4 нэгжээр бууруулахыг зорьж байна" хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ярив.

Харин зарим иргэд зээлийн хүүг 3 хувь болгон бууруул гэсэн шаардлага тавьж байгаа нь боломжгүй зүйл гэдгийг тэмдэглээд, нэг талаа дэмжихийн тулд нөгөөгөө хохироож болохгүй. Энэ нь эргээд 30 жил босгосон банкны секторыг нураах эрсдэлтэй гэдгийг онцлов.

Манай улсад үйл ажиллагаа явуулж буй 12 банкны 11 нь хувийн, нэг нь төрийн мэдлийн банк байгаа юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн 6.2 заалтыг ТӨР НЬ ШИЙДВЭРЭЭ ГАРГА, ИРГЭДЭЭСЭЭ АСУУ гэдэг утгаар тусгасан 2020-08-19

МҮИС төлбөрөө 60 хүртэл хувиар хөнгөлж, оюутнууддаа бэлэг барьж байна 2020-08-19

2019 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, аудитын дүгнэлтийг сонсож, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв 2020-08-19

С.Ганбаатар: Үндсэн хуулийн 6.2 заалтад шүүмжлэлтэй хандах нь төрийн эсрэг гэмт хэрэг үү 2020-08-19

Монгол Улсын баг “FIBA world skill challenge” тэмцээнд өрсөлдөнө 2020-08-19

Зээлийн хүүг 4 нэгжээр бууруулах хөтөлбөр бэлэн болжээ 2020-08-19

МҮИС шинээр элсэгчдэдээ 5 автомашины шагналтай “МҮИС-CUP” уралдаан зарлалаа 2020-08-19

Наймдугаар сарын 20-ноос зарим дүүргийн цахилгааныг тасална 2020-08-19

Хүүхдийн ном худалдан авахдаа хариуцлагатай хандахыг зөвлөж байна 2020-08-19

Хүүхэд залууст эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний контент бүтээнэ 2020-08-19

Б.Энх-Амгалан: Төрийн нийтийн өмч гэдэг тодорхойлолтоо маш тодорхой болгох хэрэгтэй 2020-08-19