Хүүхдийн ном худалдан авахдаа хариуцлагатай хандахыг зөвлөж байна

Хүүхдийн ном худалдан авахдаа хариуцлагатай хандахыг зөвлөж байна

Ашиг олох зорилгоор хувь хүмүүсийн бичсэн зүй бус үг, хэллэг, алдаа мадагтай, эсвэл насанд хүрэгчдэд зориулсан ном, товхимлыг Боловсрол, шинжлэх ухааны яамны зөвшөөрлөөр хэвлэгддэг сурах бичиг мэтээр олон нийтийн цахим сүлжээнд байршуулж, ташаа мэдээлэл түгээж байна.

Ерөнхий боловсролын сургуульд зөвхөн яамны зөвшөөрлөөр хэвлэгдсэн сурах бичгийг хэрэглэдэг. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдэдээ ном худалдан авах буюу бусдад бэлэглэхдээ зураг, чимэглэл, үг хэллэгийн зохистой байдал, хүмүүжлийн ач холбогдол, нөлөөллийг нь анхаарч, хариуцлагатай хандаж, ирээдүй үеийнхээ оюун санааг хайрлан хамгаалахыг зөвлөж байна.

Сурах бичгийн хувьд 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн зах зээлээр худалдаалахаа больсон. Бага ангийн сурагчдыг 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын дэмжлэг шаардлагатай тодорхой хувийг төрөөс үнэ төлбөргүй сурах бичгээр хангадаг. Үлдсэн сурагчдын хувьд сурах бичгээ сургуулийн номын сангаас төлбөртэй ашиглаж, хичээлийн жилийн төгсгөлд буцаан өгдөг. Төлбөртэй үйлчилгээний хөлс нь дараа жилийн нөхөн хангалтын сурах бичгийг хэвлэх санхүүжилтийн эх үүсвэр болдог юм.

Эх сурвалж: БШУЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

С.Ганбаатар: Үндсэн хуулийн 6.2 заалтад шүүмжлэлтэй хандах нь төрийн эсрэг гэмт хэрэг үү 2020-08-19

Монгол Улсын баг “FIBA world skill challenge” тэмцээнд өрсөлдөнө 2020-08-19

Зээлийн хүүг 4 нэгжээр бууруулах хөтөлбөр бэлэн болжээ 2020-08-19

МҮИС шинээр элсэгчдэдээ 5 автомашины шагналтай “МҮИС-CUP” уралдаан зарлалаа 2020-08-19

Наймдугаар сарын 20-ноос зарим дүүргийн цахилгааныг тасална 2020-08-19

Хүүхдийн ном худалдан авахдаа хариуцлагатай хандахыг зөвлөж байна 2020-08-19

Хүүхэд залууст эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний контент бүтээнэ 2020-08-19

Б.Энх-Амгалан: Төрийн нийтийн өмч гэдэг тодорхойлолтоо маш тодорхой болгох хэрэгтэй 2020-08-19

Эмээлтээр оруулахаар завдсан тарваганы тулмыг ЗӨСҮТ-Д шилжүүллээ 2020-08-19

Г.Занданшатар: Үндсэн хуулийн 6.2-той холбоотой ташаа мэдээ тарааж байна 2020-08-19

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяшиг хүлээн авч уулзав 2020-08-19