Б.Энх-Амгалан: Төрийн нийтийн өмч гэдэг тодорхойлолтоо маш тодорхой болгох хэрэгтэй

Б.Энх-Амгалан: Төрийн нийтийн өмч гэдэг тодорхойлолтоо маш тодорхой болгох хэрэгтэй

Төрийн ордонд өнөөдөр /2020.08.19/ "Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь буюу байгалийн баялаг, төрийн нийтийн өмч болох нь" хэлэлцүүлэг өрнөж байна.

Энэ үеэр Б.ЭНХ-АМГАЛАН "Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байхад нийтийн гэдэг үгийг хэрэглэнэ, хэрэглэхгүй, эсвэл ард түмнийх болгон гэж маргацгаасан юм. Үндсэн хуулийн эхийг өлгийдөж байгаа хүмүүс юу ярьсан гэхээр "Нийтийн өмч гэдэг бол өөр ойлголт, төрийн нийтийн өмч гэдэг бол бас ондоо ойлголт. Төрийн өмч гээд орохоор эрх мэдэлтэй хүмүүс газар нутгаа зараад дуусна, тэгэхээр байж болохгүй. Төр гэдэг бол зөвхөн бүх нийтийн өмч, байнга солигдож байдаг аппарат. Тийм болохоор төрийн гэдэг үгийг авчихсан юм. Төрийн нийтийн өмч гэдэг ойлголт, тодорхойлолтоо маш тодорхой болгож өгөх хэрэгтэй. Төрийн болон Орон нутгийн тухай хууль тэр чигээрээ өөрчлөгдөнө. " хэмээн байр сууриа илэрхийллээ.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.