Коронавируст халдварын сэргийлэлт, хяналт ба сувилахуйн тусламж сургалт боллоо
Эмнэлгийн тусламжийн газраас санаачлан зохион байгуулсан тус сургалтад Тусгай мэргэжлийн төв, Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нийслэлийн дүүрэг, хувийн хэвшийн эрүүл мэндийн байгууллагын сувилахуйн албадын дарга нар оролцов.
Сургалтын агуулга нь :
- Коронавируст халдварын үед ЭМЯ-аас авч хээргжүүлсэн арга хэмжээ, зохион байгуулалтын асуудал,
- Коронавируст халдварын үеийн лабораторийн тусламж, үйлчилгээ, анхаарах асуудал,
- Коронавируст халдвар (COVID19)-ын үеийн эмнэлзүйн удирдамжууд, сувилагчдын анхаарах зүйлс, үүрэг,
- Коронавируст халдварын үеийн хүүхдийн тусламж, үйлчилгээ, анхаарах зүйлс,
- Коронавируст халдварын үеийн жирэмсэн, төрөх, төсрний дараах үеийн сувилахуйн тусламж, үйлчилгээ, анхаарах зүйлс,
- Халдварын сэргийлэлт хяналт, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар, эрүүл мэндийн ажилтныг хамгаалах нь, гарын эрүүл ахуй,
- Эрүүл мэндийн байгууллагын усан хангамж, ариун цэвэр, хог хаягдал,
- Коронавируст халдвар (COVID19)-ын тусгаарлан сэргийлэлт,
- Хувийн хамгаалах хувцас хэрэгслийн зөв хэрэглээний дадлага ажил бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд, сургалтад тухайн чиглэлүүдээр үндэсний сургагч багшаар бэлтгэгдсэн мэргэжилтнүүд багшлав.
ЭХ СУРВАЛЖ: Эрүүл мэндийн яам
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.