73 сая ам.доллар ялгаатай ханшаар нийлүүлжээ

73 сая ам.доллар ялгаатай ханшаар нийлүүлжээ

Өнөөдөр Монголбанк гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар 73 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлжээ. Төгрөгийн ам.доллартай харьцах албан ханш 2849.35 байна.

Өнгөрсөн мягмар гараг буюу 18-нд гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар Монголбанк 34.2 сая ам.долларыг валют арилжааны цахим талбарт нийлүүлж, 20 сая ам.долларын своп хэлцэл байгуулсан юм. Харин өнөөдөр банкуудаас своп, форвард арилжааны  санал ирүүлээгүй аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.