“Apple” компанийн зах зээлийн үнэлгээ 2 их наяд ам.долларын босгыг давжээ.
“The Wall Street Journal” сонины мэдээлснээр, компанийн хувьцааны ханш 1.2 хувиар өсөж, 467.84 ам.долларт хүрчээ. Бүтээгдэхүүнийх нь эрэлт тогтвортой байгаатай холбоотойгоор компанийн хувьцаа тийнхүү өссөн байна. Үүнээс гадна америкийн олон иргэн одоогоор гэрээсээ ажиллаж байгаа бөгөөд энэ нь “Apple” компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү их хэрэглэхэд нөлөөлжээ.
Коронавирусний цар тахал дэгдсэн хэдий ч энэ санхүүгийн жилийн гуравдугаар улиралд компанийн ашиг, орлого өссөн тухай “Apple” өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдсэн. Гурван сарын хугацаанд компани 59.7 тэрбум ам.долларын орлого олсон бол цэвэр ашиг нь 11.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Эдгээр үзүүлэлт нь 2019 оны мөн үеийнхтэй харьцуулахад өссөн үзүүлэлтүүд байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.