Мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Оскар Де Ла Хойя 12 жилийн дараа рингдээ эргэн ирж буйгаа зарлав.
Мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Оскар Де Ла Хойя 12 жилийн дараа рингдээ эргэн ирж буйгаа зарлав.
Тэрбээр 11 удаагийн мэргэжлийн боксын дэлхийн аварга бөгөөд саяхан нэгэн телевизэд ярилцлага өгөхдөө “Хүмүүсийн ярьж байгаа цуу яриа үнэн. Би мэргэжлийн бокстоо эргэн ирэхээр төлөвлөж байгаа. Ирэх долоо хоногоос тулааны бэлтгэлээ хийж эхэлнэ. Боксоо маш их санажээ. Энэ спорт л өнөөдөр надад байгаа бүхнийг өгсөн” гэжээ.
Оскар Де Ла Хойя 2008 оны арванхоёрдугаар сард Мэнни Пакьяод ялагдсаныхаа дараа зодог тайлах шийдвэрээ гаргаж, 2009 онд албан ёсоор зарласан билээ.
Тэр боксын замналдаа нийт 45 тулаан хийж 39 ялсны 30 нь хүнд цохилтоор аж. 1992 оны Барселонагийн олимпоос алтан медаль хүртсэнийх нь дараа хүмүүс түүнийг "Алтан жаал" хэмээн хочилж байсан юм. Харин 2014 онд Олон улсын боксын алдрын танхимд элссэн гэдэг.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.