“Спутник V" вакцины гаж нөлөөнүүдийг нэрлэжээ

“Спутник V" вакцины гаж нөлөөнүүдийг нэрлэжээ

“Спутник V" коронавирусний вакциныг хэрэглэсний дараа бие чичрэх, өндөр хэмээр халуурах, толгой өвдөх, хоолны дуршил буурах, тунгалгийн булчирхай томрох зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй аж.

“Вакцин хэрэглэснээс үүдэлтэй сөрөг гаж нөлөөнүүд нь гол төлөв хөнгөн эсвэл дунд зэргээр илэрдэг бөгөөд эдгээр шинж тэмдэг вакцин тариулснаас хойш нэг, хоёр хоногийн хугацаанд үргэлжилж болдог. Эдгээр нь бие чичрэх, өндөр хэмээр халуурах, толгой өвдөх зэрэг богино хугацааны нийтлэг шинж тэмдгүүд болон тариулсан хэсэгт реакц өгөх байдлаар илрэх нь олонтаа” хэмээн вакцины зааварт дурджээ.

Ховор үед бөөлжих, хоол боловсруулах эрхтэн хямрах, хоолны дуршил буурах зарим үед тунгалгийн булчирхай томрох зэрэг шинж тэмдэг ажиглагддаг байна. Зарим өвчтөнд харшил өгч болзошгүй байдаг аж. ОХУ-ын Эрүүл мэндийн яамны Н.Ф.Гамалея-гийн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн Үндэсний судалгааны төвийн орлогч дарга Денис Логуновын өмнө нь мэдэгдсэнээр, "Спутник V" вакцины эмнэлзүйн туршилтанд оролцсон сайн дурынхны нэгээс нь ч ноцтой гаж нөлөө илрээгүй байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Apple” компанийн зах зээлийн үнэлгээ 2 их наяд ам.долларын босгыг давжээ. 2020-08-20

Шүүгчийн саналаар ялагдсан Даниэл Кормие UFC-гээс зодог тайлжээ 2020-08-20

Алексей Навальный бие нь муудсаны улмаас онгоц ослын буулт хийжээ 2020-08-21

Мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Оскар Де Ла Хойя 12 жилийн дараа рингдээ эргэн ирж буйгаа зарлав. 2020-08-21

Францад хоногт коронавирусний халдварын 4771 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 229.814 болжээ. 2020-08-21

“Спутник V" вакцины гаж нөлөөнүүдийг нэрлэжээ 2020-08-21

Э.Макрон: Украины дүр зураг Беларусьт давтагдаасай гэж хүсэхгүй байна 2020-08-21

Монгол бүсгүй гол дүр бүтээсэн “ЗЭРЛЭГҮҮДИЙГ ХҮЛЭЭХҮЙ” нээлтээ хийлээ 2020-08-21

Сингапурын эрдэмтэд хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнд коронавирус хадгалагдах боломжтой болохыг тогтоожээ. 2020-08-21

Томуугийн улирал ирэх гэж байгаа энэ үед амны хаалтаа зүүж хэвшихийг ДЭМБ уриалсаар байна. 2020-08-21

Польшийн ГХЯ: ЕХ Беларусийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцоогүй 2020-08-21