Францад хоногт коронавирусний халдварын 4771 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 229.814 болжээ.
Францад хоногт коронавирусний халдварын 4771 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 229.814 болжээ. Францын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр долоо хоногийн дотор 18.638 тохиолдол бүртгэгдсэн байна.
Тус улсад эмнэлэгт 4748 коронавирусний халдвартай өвчтөн байгаа аж. Тэдний 380 нь сэхээнд эмчлэгдэж байгаа гэнэ. Цар тахал эхэлснээс хойш Францад нийт 30.480 хүн коронавирусний халдвараар нас баржээ.
Парист наймдугаар сарын 10-наас гудамж, хүн ихтэй газар амны хаалт зүүхийг дахин үүрэг болгожээ.
Дэлхий дахинд коронавирусний халдварын тоогоороо АНУ тэргүүлж байна. Тус улсад өнөө өглөөний /2020.08.21/ байдлаар 5.574.317 хүн халдвар авсан бол хоёрт Бразил улс 3.501.975 хүн өвчилж, гуравт Энэтхэг 2.836.925 халдвартайгаар жагсаж буй. Хойд хөрш ОХУ-д нийт 942.106 хүн коронавирусний халдвараар өвчилснөөр дэлхийд дөрөвдүгээрт жагсаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.