Шүүгчийн саналаар ялагдсан Даниэл Кормие UFC-гээс зодог тайлжээ
Чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль зүүж, Пан Америкийн аварга цол хүртэж байсан, халз тулааны хүнд жингийн шилдэг тамирчин Даниэл Кормие UFC-гээс зодог тайлжээ.
Тэрбээр өнгөрөгч ням гарагт Стипе Миочичэд шүүгчийн саналаар ялагдсаны дараа энэ шийдвэрээ гаргасан байна.
Өдгөө 41 настай Кормие 2008 оны Бээжингийн олимпын дараа чөлөөт бөхөөс холимог тулаан руу урвасан билээ.
Даниэл Кормие тулааны ертөнцөд 11 жилийн турш хүчин зүтгэхдээ 2015-2019 оны хооронд UFC-гийн хүнд жингийн дэлхийн аваргын бүсийг эзэмшиж байв.
Нийтдээ 22 удаа ялж, гурван удаа ялагдсан бөгөөд хоёрт нь Стипе Миочичийг дийлээгүй гэдэг.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.