Сингапурын эрдэмтэд хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнд коронавирус хадгалагдах боломжтой болохыг тогтоожээ.
Сингапурын эрдэмтэд хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнд коронавирус гурваас доошгүй долоо хоногийн турш хадгалагдах боломжтой болохыг тогтоожээ.
Шинжлэх ухааны bioRxiv цахим хуудсанд мэдээлснээр, эрдэмтдийн хийсэн лабораторийн судалгаа хүнсний бүтээгдэхүүний олон улсын худалдаанд тавигддаг тээвэрлэлтийн болон хадгалалтын нөхцөлд заасан хугацаа, температурыг SARS-CoV-2 коронавирус тэсвэрлэх чадвартай болохыг харуулжээ. Тахиа, гахай болох яргай загасны маханд коронавирусний халдварын түвшин дөрвөн хэм /стандарт хөргөлт/ болон хасах 20 хэмд /стандарт хөлдөлт/ 21 хоногийн дараа тус тус буураагүй болох нь ажиглагджээ. Коронавирусээр халдварласан хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүн халдварлах боломжтой гэж эрдэмтэд дүгнээд хүнсний бүтээгдэхүүнээр халдвар тарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс хамгийн түрүүнд хүнсний үйлдвэр, агуулах зэрэгт халдвар хамгаалалтын эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмийг чандлан сахих ёстой гэж зөвлөж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.