БНАСАУ-д халдварт өвчний нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна

БНАСАУ-д халдварт өвчний нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун коронавирусний дэгдэлт, хар салхины үр дагавартай тэмцэх асуудлыг хэлэлцэхээр Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны Улс төрийн товчооны хурлыг даргалан явуулжээ.

“Наймдугаар сарын 26-ноос 27-ны хугацаанд Солонгосын бүх бүс нутаг хүчтэй хар салхинд өртсөнийн улмаас учирсан хохирлыг арилгах яаралтай арга хэмжээнүүдийг уулзалтын үеэр тодорхойллоо” хэмээн Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн байна.

Түүнчлэн уулзалтад оролцогчид хар салхинд өртсөн мужуудын оршин суугчдыг хамгаалах, хөдөө аж ахуйд учирсан хохирлыг багасгахад онцгой анхаарал хандуулжээ.

Хуралдааны үеэр мөн коронавирусний цар тахалтай тэмцэхэд чиглэсэн хөл хорионы зарим учир дутагдалтай талуудыг хэлэлцэж, эдгээр дутагдлыг засаж залруулах, халдварт өвчний дэгдэлтээс сэргийлэхтэй холбоотой хэд хэдэн шийдвэрийг Улс төрийн товчоо гаргажээ.

Долдугаар сарын сүүлчээр Солонгосын хойгийн хойд хэсэгт үргэлжилсэн усан бороо орж, 8 дугаар сарын 6-нд БНАСАУ-ын нутаг дэвсгэрт хар салхи дэгдсэний улмаас төвийн болон өмнөд мужуудад хамгийн их хохирол учиржээ. Байгалийн гамшигт үзэгдэлтэй тэмцэх ажилд мужуудын удирдлагуудыг дайчилж, Хөдөө аж ахуйн яамны ажилтнууд, Солонгосын ардын армийн цэргийн албан хаагчдыг оролцуулж байгаа аж.

БНАСАУ-ын эрх баригчид 1 дүгээр сарын сүүлчээр коронавирусний дэгдэлтээс хамгаалах шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Албан ёсны мэдээллээр, БНАСАУ-д халдварт өвчний нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна.

ПЁНЬЯН. /KCNA/.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д Монгол Улсын 8 иргэн коронавирусын /covid19/ халдвар авсан болох нь тогтоогдсон байна... 2020-08-26

Өмнөд Солонгосын эмч нар /2020.08.26/ эхлэн гурван өдрийн бүрэн хэмжээний ажил хаялт зарлалаа 2020-08-27

Анхаар : БНСУ-д Крона вирусаар халдварласан тохиолдол 441-ээр нэмэгдлээ... 2020-08-27

Сөүлд өндөр настай хүмүүс халдвар авах тохиолдол нэмэгдэж байна 2020-08-27

БНАСАУ-ын хакерууд дэлхийн банкнуудыг хакерддаг уу 2020-08-27

БНАСАУ-д халдварт өвчний нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна 2020-08-27

Баби хар салхи чиглэлээ өөрчилж хойд Солонгосын далайн эргийг чиглэж байгаа юм байна. 2020-08-27

БНАСАУ БНХАУ-тай залгаа хилийн хяналтаа чангатгажээ 2020-08-27

БНСУ-д өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо 400 давжээ 2020-08-27

Зөрчил илэрсэн сургууль, цэцэрлэгүүдэд мэдэгдэл хүргүүлжээ 2020-08-27

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин эмнэлгийн ажилтнууд ажил хаясны хариу арга хэмжээг хатуу авна гэж мэдэгджээ. 2020-08-27