Баби хар салхи чиглэлээ өөрчилж хойд Солонгосын далайн эргийг чиглэж байгаа юм байна.
8-р зэргийн маш хүчтэй Баби хар салхи чиглэлээ өөрчилж өнөөдөр буюу 8-р сарын 27- ны байдлаар хойд Солонгосын далайн эргийг чиглэж байгаа юм байна. Орон нутгийн цаг уурчдын мэдээлснээр 70 км/цаг буюу газар дээр 46 метр/секунтын хурдтайгаар чиглэн явж байгаа гэж мэдээлжээ. Хар салхины хурд 47 метр/ секунд байхыг машинаар 160 км/ц давхих хурдтай дүйцүүлж болох бөгөөд явган хүн хийсэх хэмжээний хүчтэй салхи юм.
Өнгөрсөн мягмар гарагаас эхэлсэн Баби хар салхины хохирлын хэмжээг тооцоолох ажил мөн явагдаж байна. Жэжү арал болон далайн эргийн зарим нутгаар хохирлын хэмжээ их байгаа бөгөөд барилгын дээвэр болон орон сууц нурж, машин дарсан зэрэг осол болжээ.Хар салхины чиглэл өөрчлөгдөж байгаач хар салхины нөлөөгөөр ойрын өдрүүдэд усархаг бороо орохыг Yonhap news анхааруулсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.