БНСУ-д өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо 400 давжээ

БНСУ-д өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо 400 давжээ

БНСУ-д лхагва гарагт коронавирусний халдварын 400 гаруй шинэ тохиолдол илэрсэн нь сүүлийн зургаан сар орчмын хугацаанд бүртгэгдээгүй өндөр үзүүлэлт болжээ.

"Шинээр илэрсэн 441 тохиолдлын 434 нь дотоодод халдварласан. Ингэснээр орон даяар бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 18706-д хүрсэн" гэж БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн байна.

БНСУ-д өнгөрсөн гуравдугаар сарын 7-ноос хойш өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо анх удаа 400 давсан нь энэ аж. Тухайн үед Дэгү хот болон тус хоттой зэргэлдээ оршдог Умард Гёнсан мужид халдвар голомтлон тархаж байсан юм.

БНСУ сүүлд халдварын тархалтыг хяналтад авч, өдөрт хоёр оронтой тоо бүхий халдварын тохиолдол бүртгэгдэж байсан боловч энэ сарын эхнээс уг үзүүлэлт нэмэгдэх болжээ. Түүнчлэн наймдугаар сарын 14-нд халдварын 103 тохиолдол илэрснээс хойш өдөр бүр гурваас дээш оронтой тохиолдол бүртгэгдсэн байна.

БНСУ-д сүүлийн хоёр долоо хоног гаруйн хугацаанд халдварын 3800 гаруй тохиолдол илэрсний дийлэнх нь Сөүл хотын хойд хэсэгт байрладаг сүмд очсон болон наймдугаар сарын 15-нд жагсаалд оролцсон хүмүүстэй холбоотой хүмүүс байжээ.

Лхагва гарагт илэрсэн дотоодод халдварласан тохиолдлуудын 313 нь БНСУ-ын 51 сая хүн амын тэн хагас нь оршин суудаг нийслэл хотын бүсэд бүртгэгджээ. Сөүлд тэдгээр тохиолдлын 154 нь илэрсэн нь өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Мөн Гёнги муж, Инчеон хотод 100, 59 тохиолдол тус тус шинээр илэрсэн байна.

“Бид зайнаас харилцах дараагийн шатны арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх эсэх талаар хэлэлцэж байна” гэж БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд мэдээлжээ.

Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, БНСУ-д өнөөдрийн байдлаар коронавирусний халдвар авсан 14461 хүн эдгэрсэн бол 313 хүн нас баржээ. Мөн 3938 хүн эмчлүүлж байгаагаас 46 хүний биеийн байдал хүнд байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сөүлд өндөр настай хүмүүс халдвар авах тохиолдол нэмэгдэж байна 2020-08-27

БНАСАУ-ын хакерууд дэлхийн банкнуудыг хакерддаг уу 2020-08-27

БНАСАУ-д халдварт өвчний нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна 2020-08-27

Баби хар салхи чиглэлээ өөрчилж хойд Солонгосын далайн эргийг чиглэж байгаа юм байна. 2020-08-27

БНАСАУ БНХАУ-тай залгаа хилийн хяналтаа чангатгажээ 2020-08-27

БНСУ-д өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо 400 давжээ 2020-08-27

Зөрчил илэрсэн сургууль, цэцэрлэгүүдэд мэдэгдэл хүргүүлжээ 2020-08-27

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин эмнэлгийн ажилтнууд ажил хаясны хариу арга хэмжээг хатуу авна гэж мэдэгджээ. 2020-08-27

Гадаадад гацсан иргэд нь туйлдан бэтгэрч, Дотоодод хөл хорионд орсон иргэн аж ахуй нэгжүүд нь дампуурч дууслаа... 2020-08-28

БНСУ-д масктай холбоотой хэргүүд буурахгүй байна 2020-08-28

БНАСАУ-д хийдэг газрын тосны нийлүүлэлтээ хоёр дахин багасгажээ 2020-08-28