АНУ-д коронавирусээр дахин халдварласан анхны тохиолдол батлагджээ
АНУ-ын Невада мужид коронавирусээр дахин халдварласан тохиолдол батлагджээ. “The New York Times” сонинд мэдээлснээр, энэ нь дэлхий дахинд бүртгэгдэж буй дөрөв дэх тохиолдол аж. Үүнээс өмнө Хонконгт нэг, Европт хоёр тохиолдол илэрч байжээ.
Невада мужийн Рино хотын 25 настай оршин суугч өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-нд шинжилгээ өгч, халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд мөн сарын 27-нд эдгэрч, давтан шинжилгээ хийхэд сөрөг гарсан байна. Тэрбээр өнгөрсөн зургаадугаар сарын 5-нд дахин ийм оноштой эмнэлэгт хэвтжээ. Түүнээс авсан хоёр сорьцыг шинжлэхэд хоёр дахь халдвар нь өмнөхөөс өөр болохыг тогтоосон байна. Невада мужийн лабораторийн захирал Марк Пандоригийн мэдээлснээр, өвчтөний хоёр дахь халдвар юуны учир хүнд хэлбэрээр явагдсаны шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд биологийн шалтгаан байж болзошгүй гэж үзэж байна.
Эхний халдварын үед өвчтөнөөс эсрэг биетийн шинжилгээ аваагүй бол хоёр дахь тохиолдолд эсрэг биет илэрчээ.
Коронавирусээр дахин халдварлахад хүнд хэлбэрээр явагддаг эсэх нь эмч нарын анхаарлыг татаж байна. Тиймээс ийм тохиолдлуудыг сайтар судлах хэрэгтэй гэж Колумбын их сургуулийн вирус судлаач Анжела Расмуссен онцолжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.